Найз
Чи юу бодож байна вэ?
.2024 оны 5-р сар


“Чи юу бодож байна вэ?” Найз, 2024 оны 5-р сар, 38.

Чи юу бодож байна вэ?

Энэ нь Ариун Сүнснээс эсвэл надаас ирж байна гэдгийг хэрхэн ялгаж мэдэх вэ?

—Парист өдөөгдсөн нэгэн

Эрхэм өдөөгдсөн хэн нэгэн минь,

Ариун Сүнс чиний бодож байгаагаас чинь ч илүү чамайг удирдан чиглүүлж байж болох юм. Хэрвээ чи баптисм хүртэн, гишүүнээр батлуулаад, зарлигуудыг сахихаар хамгийн сайнаараа хичээж байвал чи “түүний Сүнсийг [өөртэйгөө] үргэлж хамт байлгах” (Сургаал ба Гэрээ 20:77) болно. Гэхдээ яаж мэдэх билээ?

Ариун Сүнс биднийг “сайныг үйлдэхэд” (Сургаал ба Гэрээ 11:12) хөтөлдөг ба бидэнд “бүх зүйлийн үнэнийг мэдэж” (Моронай 10:5) авахад тусалдаг. Хэрэв чамд сайныг үйлдэх бодол төрвөл эсвэл Аврагчийг хайрлах хайр мэдрэгдвэл энэ нь Ариун Сүнснээс ирсэн байж магадгүй!

Ихэнх тохиолдолд Ариун Сүнс чанга дуугаар ярьдаггүй бөгөөд тийм том мэдрэмж төрүүлдэггүй. Энэ нь намуухан, амар тайван байдаг. Ариун Сүнсийг дагаж сурахад дадлага хэрэгтэй.

Та нар үүнийг хийж чадна!

Найз

Ариун Сүнснээс ирэх бодол ба мэдрэмжүүд нь бидний Тэнгэрлэг Эцэг рүү буцаж очих замыг гэрэлтүүлдэг. Ариун Сүнс чамд тусалж болох ямар ямар арга зам байдгийг унших бүрдээ гэрлийн чийдэнг будаарай.

Ариун Сүнс дараах зүйлсийг чадна …

  • намайг хайр, баяр хөөр, амар тайван, итгэл, найдвараар дүүргэж чадна.

  • бусдад тусалж, үйлчлэх санааг өгч чадна.

  • сайн зүйлсийг санахад тусалж чадна.

  • юу үнэн гэдгийг мэдэхэд тусалж чадна.

  • сурч буй зүйлээ ойлгоход тусалж чадна.

PDF түүх