Найз
Баптисм болон гишүүний баталгаа гэж юу вэ?
.2024 оны 5-р сар


“Баптисм болон гишүүний баталгаа гэж юу вэ?” Найз, 2024 оны 5-р сар, 46–47.

Сайн мэдээний үндсэн зарчим

Баптисм болон гишүүний баталгаа гэж юу вэ?

Баптисм хүртэж буй охин

Зураг чимэглэлийг Эйприл Стотт

Есүс Христ баптисм хүртсэн. Найман нас хүрснийхээ дараа чи ч мөн баптисм хүртэж болно!

Чамайг баптисм хүртэх үед бие чинь бүхэлдээ усанд умбана. Энэ нь бидэнд Есүс Христийн ачаар нүгэл болон буруу сонголтууд маань угаагдаж болохыг сануулдаг.

Чи хамгийн сайнаараа зарлигуудыг нь дагана хэмээн Тэнгэрлэг Эцэгт амлах болно.

Гишүүний баталгаа хүлээн авч буй охин

Баптисмын дараа гишүүний баталгаа байдаг. Энэ үед чи Ариун Сүнсний бэлэг хүлээн авна. Энэ нь Ариун Сүнс үргэлж чамтай хамт байх боломжтой гэсэн үг! Тэр чамд Есүсийн үлгэр жишээг дагахад тусалж чадна.