Найз
Судрын түүхийн цаг
.2024 оны 5-р сар


“Судрын түүхийн цаг,” Найз, 2024 оны 5-р сар, 30–31.

Судрын түүхийн цаг

“Хэн нэгэнд өнөөдөр надаар уншуулахыг хүсэж байгаа ном байна уу?” хэмээн ноён Отоо асуув.

Энэ түүх Ганад болсон.

“Уншлагын цаг боллоо” гэж ноён Отоо хэлэв.

Нямэеэ цэх суулаа. Уншлагын цаг үнэхээр хөгжилтэй!

Тэдний багш өдөр бүр хичээл дээрээ ангийнхандаа чангаар ном уншиж өгдөг. Заримдаа амьтдын талаар уншина. Заримдаа өөр улс орны хүмүүсийн тухай уншина. Харин заримдаа тэр ангийнхнаасаа уншуулахыг хүссэн ном байгаа эсэхийг асуудаг.

“Хэн нэгэнд өнөөдөр надаар уншуулахыг хүсэж байгаа ном байна уу?” хэмээн ноён Отоо асуув.

Нямэеэ гараа өргөн “Надад байна” гэлээ. Тэгээд тэр цүнхээ аван хамгийн дуртай номоо гаргаж ирэв. Энэ бол Мормоны Номын түүхүүд ном байлаа! Тэр хичээлээ тараад ээжийгээ хүлээх зуураа уншихаар үүнийг авчирсан байв. Зургууд нь судрын түүхийг ойлгоход түүнд тусалдаг байлаа.

Ноён Отоо өнөөх том номыг хараад инээмсэглэн, “Бид бүгдийг нь уншиж амжихгүй байх. Чамд надаас уншаасай гэж хүссэн хэсэг байна уу?” гэв.

“Тийм ээ” гэж Нямэеэ хэллээ. Тэр хуудаснуудыг эргүүлэн, дуртай түүхээ олов. “Та энийг уншаад өгөөч? Энэ ‘Лихайн зүүд’ гэдэг нэртэй.”

“Энэ түүх юуны тухай өгүүлдэг вэ?” гэж ноён Отоо асуув.

“Энд нэгэн үзэгдэл үзсэн бошиглогчийн түүх гардаг. Тэр амтат жимстэй үзэсгэлэнт модыг харсан” хэмээн Нямэеэ модны зураг руу заалаа. “Тэр өөрийн гэр бүлийнхнийг түүнтэй цуг жимснээс идээсэй гэж хүссэн. Та үүнийг уншиж өгөх үү?” гээд Нямэеэ номоо багшдаа өгөв.

“Тэгэлгүй яах вэ” гэж Ноён Отоо хэлэв. Тэгээд тэр чангаар уншиж эхлэв. Тэр мод руу хөтлөх нарийн замын тухай уншлаа. Тэр төмөр бариулын талаар уншлаа. Мөн тэр зарлигуудыг сахих тухай уншив.

Хүүхдүүдэд ном уншиж өгч буй багш

Нямэеэгийн найз Сэлом гараа өргөөд, “Ямар төрлийн мод байсан бэ?” гэж Нямэеэгээс асуулаа.

“Мэдэхгүй ээ. Гэхдээ жимс нь их гоё амттай байсан. Мангоны модноос илүү гоё мод байсан байх аа” гэж Нямэеэ хариулав. Тэгээд Нямэеэ “Би тэр жимс Бурханы хайрыг төлөөлдөг гэдгийг сүм дээр сурч мэдсэн. Амттай мөн онцгой байсан нь ийм учиртай байх нь!” гэж бодлоо.

Хичээл тарсны дараа Нямэеэ гадаа суугаад ээжийгээ хүлээв. Тэр Мормоны Номын түүхүүд номоо гаргаж ирээд уншлаа.

“Үнэхээр догь түүх байсан шүү” гэж Сэлом хэлээд Нямэеэгийн дэргэд суув. “Би чамтай хамт дахиад өөр түүх уншиж болох уу?” гэж тэр асуулаа.

“Тийм ээ!” гээд Нямэеэ өөр нэг түүх нээв. Тэд Абинадай, Ноа хаан хоёрын тухай уншлаа.

Ангийнх нь өөр хүүхдүүд мөн сонсохоор иржээ. Тэд асуулт асуухад Нямэеэ тэдэнд хариулж байлаа. Үүнээс гадна тэр уншсан түүхүүдээ ойлгосон эсэхийг шалгахаар тэднээс асуулт асууж байв.

Удалгүй Нямэеэ ээжийгээ ирж явааг харлаа. “Надтай хамт уншсанд баярлалаа” гээд тэр номоо хаагаад инээмсэглэв. Түүний дуртай түүхүүдэд найзууд нь ч мөн дуртай байсанд тэр баяртай байлаа.

PDF түүх

Зураг чимэглэлийг Зэн Лью