“Вануатугаас мэндчилж байна!” Найз, 2024 оны 5-р сар, 12–13.
Вануатугаас мэндчилж байна!
Дэлхий даяарх Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн талаар олж мэд.
Вануату бол Номхон далайд орших халуун орны арал юм. 300 мянга гаруй хүн тэнд амьдардаг!
Хэл
Албан ёсны хэл нь бислам, англи, франц юм. Бараг бүх хүн нь бисламаар ярьдаг!
Мормоны Ном
Мормоны Ном 2004 онд бислам хэлээр орчуулагдсан. Түүнээс хойш 8000 гаруй хүн Вануату дахь Сүмд нэгджээ!
Халуун орны арал
Вануату нь үзэсгэлэнт далайн эрэг, тунгалаг цэнхэр усаараа алдартай. Зарим далайн эрэг нь бүр хар элстэй!
Өнгөлөг мөнгө
Вануату нь арлын амьдралыг болон тэнд амьдардаг амьтан ургамлыг дүрсэлсэн тод өнгийн мөнгөтэй.