Найз
Чуулганы мэдээ
.2024 оны 5-р сар


“Чуулганы мэдээ,” Найз, 2024 оны 5-р сар, 4.

Чуулганы мэдээ

Чуулган дээр хэлсэн үгс

Дэлхий даяар ерөнхий чуулганыг үзсэн нь

Зураг
Инээмсэглэж буй охин

Би гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлдэг учраас чуулган надад онцгой байдаг. Бид үг хэлэгчдийг сонсож, гар урлал хийдэг.

Люси А., 10 настай, Кувейтийн Ал-Ахмади

Зураг
Инээмсэглэж буй хүү

Надад ахлагч Дэ Фэогийн хэлсэн үг таалагдсан. Хэрэв бид итгэлтэй байвал Есүсийг сүнслэг нүдээрээ харж чадна гэж тэр хэлсэн. Тэгээд бид амар амгаланг мэдэрч, Түүний Сүнс бидэнтэй байх болно.

Томас М., 7 настай, Испанийн Каталони

Зураг
Инээмсэглэж буй охин

Гэр бүлийнхэн маань чуулгандаа бэлдэж, Сүнсээр суралцахад туслаарай гэж Тэнгэрлэг Эцэгт хандан залбирдаг. Бид ням гаргийн хамгийн сайхан хувцсаа өмсдөг. Бид хамтдаа чуулганаа үзэж, бүх дууг дагаж дуулдаг.

Харриэт О., 9 настай, Нигерийн Лагос муж

Шинэ ариун сүмүүд

Зураг
Рассэлл М.Нэлсон

Ерөнхийлөгч Нэлсон Ерөнхий чуулганы үеэр 15 шинэ ариун сүмийг зарласан! 15 цэгийг холбож зургийг дуусгаарай.

  1. Францын Полинезийн Утуроа

  2. Мексикийн Чихуахуа

  3. Бразилын Флорианополис

  4. Аргентины Розарио

  5. Шотландын Эдинбург

  6. Австралийн өмнөд бүсийн Брисбани

  7. Бритиш Колумбийн Викториа

  8. Аризонагийн Юма

  9. Техасын өмнөд бүсийн Хюстон

  10. Иовагийн Дэ Моин

  11. Охайогийн Синсиннати

  12. Хавайн Хонолулу

  13. Ютагийн Баруун Жордан

  14. Ютагийн Лихай

  15. Венесуэлийн Маракайбо

Өмнө ба одоо

Ерөнхийлөгч Өүксийг төрсөн цагаас хойш Сүм хэр их өөрчлөгдсөнийг хараарай!

1932

  • 7 ариун сүм

  • 700,000 Сүмийн гишүүн

2024

  • 189 онцгойлон адислагдсан ариун сүм

  • 146 ариун сүм барилга, төлөвлөлтийн үе шатандаа байгаа

  • 17,000,000 Сүмийн гишүүн 170 улс оронд байдаг

Зураг
PDF түүх

Хэвлэх