Найз
Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ
.2024 оны 5-р сар


“Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,” Найз, 2024 оны 5-р сар, арын хавтас.

Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,

Ариун ёслол бол Аврагчийг долоо хоног бүр санаж мөн дагахад маань туслах Түүнээс ирсэн бэлэг юм. Та “Дахиад цэвэрхэн” (18-р хуудас) түүхийг уншиж ариун ёслол хэрхэн бидэнд гэрээгээ сахихад тусалдаг талаар бодоход том хүүхдүүддээ тусалж болно. Бага насны хүүхдүүдтэйгээ “Би ариун ёслолоос хүртсэнээр Есүсийг дагаж чадна” (44-р хуудас)-ыг уншаарай. Ариун ёслолын хэсэг бүрд юу юу хийдэг талаар ярилцаарай. Та мөн хүүхдүүдтэйгээ ариун ёслолын залбирлуудыг уншиж болно. Тэдэнд Есүс Христийн зургийг бариулж, Түүний тухай дурдагдах бүрд зургийг өргүүлээрэй. Энэ нь тэдэнд ариун ёслолын үеэр Түүний тухай бодоход тусалж чадна.

Хүндэтгэсэн,

Найз чинь

Зураг
PDF хуудас

Хэвлэх