“Чуулганы тэмдэглэл,” Найз, 2024 оны 5-р сар, 5.
Чуулганы тэмдэглэл
Гэрээний амлалтууд
Гэрээ гэдэг нь тодорхой үүрэг хариуцлагыг биелүүлэх амлалт гэж ерөнхийлөгч Өүкс заав. Жишээлбэл, эмч болон гал сөнөөгчид орон нутгийнхаа хүмүүст үйлчлэхээр гэрээ байгуулдаг. Бид баптисм хүртсэн шигээ Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулахдаа Түүнд үйлчилж, Түүний зарлигуудыг сахина хэмээн амладаг. Бид гэрээгээ сахих үед Тэрээр биднийг адисалдаг.
Энэ надад дараах зүйлийг заасан:
Үргэлжлүүлэн сэлүүрд
Ахлагч Рэнланд каяак завиар аялахдаа гэр бүлийнхнээсээ хамаагүй хол сэлүүрдсэн тухайгаа ярив. Тэр зогсоход давалгаа түүнийг ус руу хөмөрчээ. Хөтөч түүнд үргэлжлүүлэн сэлүүрд гэж хэлсэн ба ингэснээр тэр урагшилж, унахгүй байв. Хэрэв бид Аврагчийн зүг үргэлжлүүлэн “сэлүүрдвэл” бид аюулгүй байж, хамгаалагдах болно.
Энэ надад дараах зүйлийг заасан:
Гэрчлэлээ олж авах нь
Ерөнхийлөгч Пэйсийг 11 настай байхад ээж нь түүнээс сайн мэдээ үнэн гэдгийг өөрөө мэдэж авсан эсэхийг нь асуужээ. Тэр үүнийг мэдэхийн тулд Мормоны Номыг уншиж, залбирахаар шийдсэн. Тэр ийнхүү Ариун Сүнснээс тайтгарал, амар амгаланг мэдрэв. Энэ нь түүнд өөрийн гэсэн гэрчлэлтэй болоход тусалсан.
Энэ надад дараах зүйлийг заасан:
Таван чулуу
Спаннаус эгч Давид, Голиат хоёрын түүхийг ярив. Давидад Голиаттай тулалдах таван чулуу байсантай яг адил амьдралын сорилтуудыг даван туулахад бидэнд туслах таван “чулуу” байдаг. Эдгээр нь Бурханыг хайрлах, Есүс Христэд итгэх, Бурханы хүүхэд гэдгээ мэдэх, өдөр бүр наманчлах, мөн Бурханы хүчийг олж авах явдал юм.
Энэ надад дараах зүйлийг заасан: