“Никарагуагаас мэндчилж байна!” Найз, 2024 оны 7-р сар, 8–9.
Никарагуагаас мэндчилж байна!
Дэлхий даяарх Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн талаар олж мэд.
Никарагуа бол Төв Америкт оршдог улс бөгөөд тэнд 7 сая орчим хүн амьдардаг!
Mongolian
Албан ёсны хэл нь испани хэл. Зарим хүн мискито, сумо, рама зэрэг нутгийн хэлээр мөн ярьдаг.
Сайн мэдээг түгээх нь
1953 онд Никарагуад анхны номлогчид очжээ. Өнөөдөр 100 000 гаруй Сүмийн гишүүн тэнд байна! Тэнд бүр ариун сүм баригдаж байгаа.
Никарагуа нуурын аварга загас
Бух аварга загас давстай болон цэнгэг усанд амьдарч чаддаг. Энэ нь тэд далай, гол, нуурт амьдарч чадна гэсэн үг юм! Тэд Никарагуа нуурт амьдрахаар Атлантын далайгаас урт мөрнөөр дамжин сэлдэг.
Пало дэ Маёо
Никарагуагийн хүмүүс борооны улирал ирэх үед Пало дэ Маёо хэмээх томоохон наадмыг зохион байгуулдаг. Тэд тойрон бүжиглэж, бүтэн сарын турш хөгжилдөхөөр мод эсвэл савааг өнгө өнгийн туузаар чимэглэдэг.