Найз
Аз жаргалын төлөвлөгөөг дүрсэлсэн гар урлал
2024 оны 7-р сар


“Аз жаргалын төлөвлөгөөг дүрсэлсэн гар урлал,” Найз, 2024 оны 7-р сар, 12–13.

Зугаатай үйл ажиллагаа

Аз жаргалын төлөвлөгөөг дүрсэлсэн гар урлал

Зураг
PDF түүх

Зургийг Марина Пэссарродона

Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөг заахад туслах энэхүү гар урлалыг хий. Чи энэхүү төлөвлөгөөний талаар Алма 18:36, 39, Алма 22:8–16-аас уншиж болно.

  1. Тасархай зураасны дагуу доорх хэсгүүдийг хайчил. Цагаан тойрог бүрийг цоолон нүх гарга.

  2. Нүхээр утас гүйлгэн, хэсгүүдийг тохирох үг, зурагтай нь холбо. Хамгийн дээд талын нүхээр өөр нэг утас гарган уя.

  3. Бүх утсыг саваатай холбо. Дараа нь гар урлалаа өлгөөрэй.

Бүтээлт. Бурхан тэнгэр, газрыг, тэдгээрийн доторх бүх зүйлийг бүтээсэн.

Уналт. Адам, Ева хоёр сайн ба муугийн мэдлэгийн модны жимсийг идэхээр сонгосон. Ингэснээр тэд гэр бүлтэй болох боломжтой болсон.

Дэлхий дээрх амьдрал. Бид бүгд дэлхий дээр сурч, өсөж хөгжихийн тулд төрсөн.

Есүс Христийн Цагаатгал. Есүс Христ дэлхийд ирсэн. Тэр бидний гэм нүглийн төлөөсийг төлж, өвчин шаналлыг маань мэдэрсэн нь Түүний Цагаатгалын нэг хэсэг байсан. Тэр үхээд, амилсан. Түүний ачаар бид наманчилж, улмаар нас барсныхаа дараа Тэнгэрлэг Эцэгтэй дахин амьдрах боломжтой.

Хэвлэх