Найз
Никарагуад Есүсийг дагах нь
2024 оны 7-р сар


“Никарагуад Есүсийг дагах нь,” Найз, 2024 оны 7-р сар, 6–7.

Никарагуад Есүсийг дагах нь

Фэликстэй танилц!

Фэликс хэрхэн Есүсийг дагадаг вэ?

Зураг
Фэликсийн зургуудыг эвлүүлдэг хэлбэрээр байрлуулав

Фэликс дуулгавартай байснаар Есүсийг дагадаг. Тэр залбирч, зарлигуудыг дагахаар хичээж мөн сүмд очдог. Тэр: “Би Хүүхдийн хэсэгт олон зүйл сурдаг. Хүүхдийн хэсэгт олон хүүхэд байдаг бас бид Есүс Христийн тухай суралцдаг” гэж хэлж байна.

Фэликс үеэлүүдтэйгээ хамт тоглох дуртай. Гэхдээ заримдаа тэр үеэлүүдтэйгээ муудалцдаг. “Тэнгэрлэг Эцэг надад тэвчээртэй байхад минь тусалдаг” гэж тэр хэлдэг.

Мөн Фэликс бусдад тусалдаг. Сургууль дээрээ Фэликс зууш авчраагүй ангийнхаа нэг хүүхдийг хараад, зуушаа хуваалцжээ. Тэр бас өөрийнхөө эмэгтэй дүүд анхаарал халамж тавьдаг. Тэр дүүгээ жижиглэсэн хоол хүнс идэж, аюулгүй байгаа эсэхэд анхаардаг.

Зураг
Малгай өмсөөд, төгөлдөр хуур тоглож буй Фэликс

Фэликсийн тухай

Зураг
‘Ола’ гэж хэлэн инээсэн Фэликс

Нас: 7

Амьдардаг газар: Никарагуагийн Манагуа

Хэл: Испани

Зорилго: 1) Сансрын нисгэгч болоод сар луу, магадгүй Ангараг руу явах 2) Ирээдүйд тахиа өсгөн тэжээх

Хобби: Сансар огторгуйн талаар судалж, төгөлдөр хуур тоглох мөн хоол хийх

Гэр бүл: Фэликс, ээж, аав, эмэгтэй дүү

Түүний дуртай зүйлс

Мормоны Номын түүх: Есүс Америк тивд ирж, бүх хүнийг эдгээсэн тухай (3 Нифай 17)

Баяр: Христийн мэндэлсний баяр

Жимс: Гүзээлзгэнэ, тарвас

Өнгө: Цэнхэр

Хүүхдийн хэсгийн дуу: “I Will Walk with Jesus” (Найз, 2020 оны 2-р сар, 27).

Зураг
PDF түүх

Хэвлэх