Найз
Ариун сүмийг онцгойлон адислах ёслол гэж юу вэ?
2024 оны 7-р сар


“Ариун сүмийг онцгойлон адислах ёслол гэж юу вэ?” Найз, 2024 оны 7-р сар, 22.

Ариун сүмийн карт

Ариун сүмийг онцгойлон адислах ёслол гэж юу вэ?

PDF түүх

Зураг чимэглэлийг Рэйчил Эриксон

Шинэ ариун сүм баригдаж дуусах үед бошиглогч эсвэл төлөөлөгч уг ариун сүмийг онцгойлон адислах чухал залбирлыг хэлдэг. Энэ залбирал нь ариун сүмийг Бурханы ажлыг хийх боломжтой ариун газар болгон ариулан адисалдаг юм. Бошиглогчид зуу зуун ариун сүм Их Эзэнд зориулан онцгойлон адислагдах болно хэмээн амласан байдаг.

Никарагуагийн Манагуа ариун сүм

  • Энэ нь Никарагуагийн анхны ариун сүм байх болно.

  • 2012 онд ахлагч Рассэлл М.Нэлсон Никарагуад айлчилж, ариун сүмтэй болоход бэлтгэхийг хүмүүст уриалжээ. Тэрээр: “Та нарыг бэлэн болоход Их Эзэн Өөрийн хийх зүйлийг хийснээр та нар ариун сүмтэй болох болно хэмээн би та нарт амлаж байна” гэж хэлжээ (Лиахона, 2012 оны 6-р сарын дугаараас үзнэ үү).

Сингапур ариун сүм

  • Энэ нь Бүгд Найрамдах Сингапур Улсын анхны ариун сүм болох юм.

  • 2000 онд бошиглогч Сингапур дахь Сүмийн гишүүдийг ариун сүмтэй болоход бэлтгэхийг урьсан.

  • Гишүүд энэ ариун сүмийг баригдаж дуусах хүртэл ариун сүмд орохын тулд Филиппин рүү аялах ёстой.