Найз
Аарон хаанд заасан нь
2024 оны 7-р сар


“Аарон хаанд заасан нь,” Найз, 2024, 7-р сар, 26–27.

Судрын түүхүүд

Аарон хаанд заасан нь

Аарон хүмүүст зааж буй нь

Зураг чимэглэлийг Эндриү Босли

Хааны өмнө зогсож буй Аарон

Аарон бол Мозаягийн хөвгүүдийн нэг байв. Тэр номлогч байсан. Тэр леменчүүдийн бүх нутгийн хаанд заав.

Аарон хаантай ярьж байна

Аарон хаанаас Бурханд итгэдэг эсэхийг нь асуув. Хаан Аароныг Бурхан байдаг гэж хэлбэл түүнд итгэх болно гэж хэлэв. Тэр Бурханы талаар илүү ихийг хэлж өгөхийг Ааронаас хүсэв.

Тэнгэрийн зураглалын урд зогсон зааж буй Аарон

Аарон хаанд судраас уншиж өгөв. Тэр дэлхийн бүтээлтийн талаар заав. Тэр Бурханы төлөвлөгөөний талаар заасан. Тэр хаанд Есүс Христийн тухай ярьж өгөв.

Леменчүүдийн хаан өвдөг сөгдөж байгаа нь

Дараа нь хаан залбирч, Бурханаас Аароны хэлсэн зүйл үнэн эсэхийг асуулаа. Хаан энэ нь үнэн гэсэн хариултыг хүлээн авчээ!

Аарон хүмүүст баптисм хүртээж байна

Хаан Аароны заасан зүйлд итгэв. Мөн түүний гэр бүлийн хүн бүр итгэжээ. Тэд баптисм хүртэж, Есүс Христийг дагахыг сонгосон.