“Эбиш гэж хэн байсан бэ?” Найз, 2024 оны 7-р сар, 24–25.
Мормоны Номын талаар суралц
Эбиш гэж хэн байсан бэ?
Эбиш бол лемен хүн байсан. Тэр хаан, хатан хоёрт ажилладаг байв.
Нэг өдөр Эбиш Аммоныг Есүс Христийн тухай зааж байхыг харжээ. Сонссон бүх хүн Сүнсийг маш хүчтэй мэдэрснээс болж газарт унав.
Эбиш аль хэдийн Есүс Христэд итгэдэг байв. Тэр Бурханы хүч тэднийг газарт унагасан гэдгийг мэдэж байлаа.
Тэр гадагш гүйн гарч; хаан, хатан хоёрт тохиолдсон гайхамшгийг ирж үз хэмээн хүмүүст хэлэв.
Тэр хатанд босоход нь туслав.
Хаан, хатан хоёр Есүс Христийн талаарх гэрчлэлээ бусадтай хуваалцав. (Алма 19:16–17, 28–31-ийг үзнэ үү.)
Судрын сорилго
-
Хэн хаан Лемонайд Бурханы тухай заасан бэ? (Алма 18:26–28)
-
Есүс Христийг дагасныхаа дараа леменчүүд ямар шинэ нэрээр өөрсдийгөө нэрлэсэн бэ? (Алма 23:17)
-
Алма 24:19-д хүмүүс юу булсан гэж гардаг вэ?
Би Мормоны Номыг уншиж чадна!
Уншсаныхаа дараа зургийн хэсгийг будаарай. Та нар Ирээд, Намайг дага дахь долоо хоног бүрийн эдгээр судрыг уншиж болно.
-
1-р долоо хоног: Алма 19:35–36
-
2-р долоо хоног: Алма 26:12
-
3-р долоо хоног: Алма 31:38
-
4-р долоо хоног: Алма 33:4–11