“Итгэдэг зүйлсээ хуваалцах нь,” Найз, 2024 оны 7-р сар, 2–3.
Тэргүүн зөвлөлөөс
Итгэдэг зүйлсээ хуваалцах нь
“A Child and a Disciple,” Liahona, May 2003, х. 29–32-оос хэсэгчлэн авав.
Миний аав эрдэмтэн хүн байсан. Нэг удаа би түүний олны өмнө тавьсан илтгэлийг уншиж билээ. Тэр шинжлэх ухааны талаар ярихдаа Бүтээлт болон Бүтээгчийн тухай дурдсан байв. Тэнд байсан цөөхөн хүн түүнтэй адил итгэл үнэмшилтэй байсныг би мэдэв. Тэгээд би баярлан, түүнд “Аав аа, та гэрчлэлээ хуваалцсан байна шүү дээ” гэж хэлэв.
Тэр над руу гайхан харснаа “Би тэгсэн гэж үү?” гэлээ. Тэр зориг гаргасан байснаа ч анзаараагүй байв. Тэр зүгээр л үнэн гэж мэдэж байсан зүйлээ ярьсан байсан юм.
Баптисм хүртэхдээ бид бүгдээрээ сайн мэдээг хуваалцана гэсэн амлалт өгсөн байдаг. Бид Аврагчийн биднийг болон бидний уулзсан бүх хүнийг хайрлах хайрыг мэдрэхийн тулд итгэлтэйгээр залбирч чадна. Чи Их Эзэний Сүмийн болон Түүний ажлын тухайд баяртай байх ба энэ нь нүдэн дээр ил байх болно. Итгэдэг зүйлээ ярих нь чиний мөн чанарын нэг хэсэг болно.
Хуваалцах энгийн арга зам
Чи сайн мэдээг олон арга замаар хуваалцах боломжтой! Хүн бүрд итгэдэг зүйлсээ хуваалцахдаа юу хэлж болох тухайгаа бич. Эхнийхийг чамд зориулан бичсэн байна.
Амралтын өдрүүд чинь хэрхэн өнгөрсөн бэ?
Дажгүй шүү! Би сүм рүү явсан.
Олон хүн шашны өөр өөр итгэл үнэмшилтэй байдаг. Чи юунд итгэдэг вэ?
Миний аав өвчтэй байгаа. Чи түүний төлөө залбирах уу?