Найз
Марго, Паоло хоёр
2024 оны 7-р сар


“Марго, Паоло хоёр,” Найз, 2024 оны 7-р сар, 34.

Марго, Паоло хоёр

Паоло эмээгийнхээ хажууд зурагт хуудас нааж байгаа нь

Гоё харагдаж байна! Чи маргааш болох номын танилцуулгадаа бэлэн үү?

Сандарсан царайтай Паоло

Сайн мэдэхгүй байна аа. Хүмүүсийн өмнө гарч ярих болохоороо би сандардаг.

Эмээ нь Паологийн мөрөн дээр гараа тавьсан байгаа нь

Миний хүү алзахгүй ээ! Чи шаргуу бэлдсэн шүү дээ. Чамайг тайван байлгахын тулд залбирцгаая.

Тавагтай бразил труффель барин Марго, Паоло хоёрыг хаалган дээр угтаж буй эмээ

Маргааш нь …

Онц байна, Паоло! Би чиний дуртай амттаныг хийсэн.

Гэхдээ би сайн байгаагүй! Би зурагт хуудсаа унагаад, бүх үгээ хольж хутгасан.

Инээмсэглэж буй эмээ

Чи хамгийн сайнаараа хийсэн. Энэ чинь л тэмдэглэх ёстой зүйл шүү дээ. Сурч мэдсэн зүйлээ бидэнд хэлээрэй!

Паологийн танилцуулгын төгсгөлд гэр бүл нь алга ташиж байгаа нь

Сайн байна! Бид чамаар үнэхээр бахархаж байна.

Одоо би ч бас тэр номыг уншмаар байна!

PDF түүх

Зураг чимэглэлийг Кэйти Макдий