Найз
Ням гаргийн үйл ажиллагаа
2024 оны 7-р сар


“Ням гаргийн үйл ажиллагаа,” Найз, 2024 оны 7-р сар, 17.

Зугаатай үйл ажиллагаа

Ням гаргийн үйл ажиллагаа

Зураг
Зураг бүхий үйл ажиллагааны самбар

Зураг чимэглэлийг Жош Талбот

Шош, зоос гэх мэт жижиг зүйлийг хуудсан дээр хая. Дараа нь үүний онож буусан үйл ажиллагааг хий. Дуусаад, дахин хий! Чи дараалан нэг эгнээнд дөрвийг хаях хүртлээ үргэлжлүүл.

  • Найз сэтгүүлээс нэг түүх унш.

  • Гэр бүлийнхэнтэйгээ хамт байгальд алх.

  • Ариун сүмүүдийн зургийг хар.

  • Гэр бүлийнхэнтэйгээ хамт тоглоом тогло.

  • Хүүхдийн хэсгийн нэг шинэ дуу сур.

  • Номлогчид захидал бич.

  • Талархаж явдаг 10 зүйлээ жагсаан бич.

  • Гэр бүлийнхээ зургийг зур.

  • Гэр бүлийнхээ түүхийг эцэг эхээсээ асуу.

  • Алс хол амьдардаг гэр бүлийнхээ гишүүн рүү залга.

  • Гадаа судар унш.

  • Хэн нэгэнд талархлын захидал бич.

  • Саваагаар эсвэл угсардаг тоглоомоор ариун сүм барь.

  • Судрын түүхүүдийг жүжигчлэн үзүүл.

  • Ганцаардсан, тусламж хэрэгтэй хэн нэгэн дээр зочил.

  • Амттан хийж, хөршүүддээ өг.

  • ChurchofJesusChrist.org дээрх судрын видеог үз.

  • Хүүхдийн хэсгийн дууг эсвэл Сүмийн дууллаас дуул.

  • Гэр бүлийн нэг гишүүндээ зориулан ямар нэг гоё зүйл хий.

  • Найз сэтгүүлийн үйл ажиллагааны хуудсыг ашигла.

  • Гэрчлэлээ бич.

  • Гэр бүлийнхэндээ хоол, зууш бэлтгэхэд тусал.

  • Хүүхдийн хэсгийн нэг багшид зориулан зураг будах эсвэл зурвас бич.

  • Итгэлийн тунхгийг цээжил.

  • Найз сэтгүүлийн зургуудаар цуглуулга хий.

Хэвлэх