“Хүндэтгэлийн өдөр гэж юу вэ?” Найз, 2024 оны 7-р сар, 46–47.
Сайн мэдээний үндсэн зарчим
Хүндэтгэлийн өдөр гэж юу вэ?
Хүндэтгэлийн өдөр гэдэг нь ням гаргийн өөр нэг нэршил юм. Энэ бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр дээр төвлөрөх ариун өдөр билээ.
Хүндэтгэлийн өдөр бид Есүсийг дурсан санахын тулд ариун ёслолоос хүртдэг.
Бид гэртээ болон сүм дээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар суралцдаг.
Бид гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, бусдад үйлчлэх дуртай.
Биднийг хүндэтгэлийн өдрийг хүндлэн өнгөрөөхөд Тэнгэрлэг Эцэг баярладаг.