“Чи юу бодож байна вэ?” Найз, 2024 оны 7-р сар, 38.
Чи юу бодож байна вэ?
Би юмс хүссэнээр минь болохгүй үед маш их гунигладаг бас уурладаг. Би юу хийж чадах вэ?
—Үл мэдэгдэгч байхаа болих
Эрхэм хүндэт үл мэдэгдэгч ээ,
Бид бүх юм хүссэнээр маань болохгүй үед үнэхээр их гуниглаж, уурладаг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр чамайг хайрладаг бөгөөд хамгийн сайн сайхныг чамд хүсдэг гэдгийг санаарай. Тэд чамд хэцүү мэдрэмжийг даван туулахад тусалж чадна. Заримдаа хэцүү зүйл тулгарахад бид хамгийн их өсөж хөгждөг шүү!
Хэрэв чи сэтгэлээр унавал итгэл даах насанд хүрсэн хүнтэй ярилцаарай. Тэгээд эдгээр санаанаас нэгийг туршиж үз. Өөрийнхөө санааг бас бичээрэй.
Бүх зүйл сайхан болно!
Найз
Би юу хийж чадах вэ?
-
Гүнзгий амьсгал аваад, тусламж хүсэн залбир.
-
Түр завсарлахаар гадаа тоглох юм уу өөр ямар нэг зүйл хий.
-
Мэдрэмжээ зур эсвэл бич.
-
_________________________________________________
-
_________________________________________________
Би юу хэлж чадах вэ?
-
“Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр надад хайртай; надад туслах болно.”
-
“Би суралцаж байгаа, би дахин хичээж чадна.”
-
“Хамгийн сайнаараа хичээж байгаа учир би алзахгүй ээ!”
-
_________________________________________________
-
_________________________________________________