“Би хайрыг мэдэрдэг,” Найз, 2024 оны 7-р сар, 42.
Та нарын бичсэн түүх
Би хайрыг мэдэрдэг
Би үнэхээр эрүүл мэндийн хүнд асуудалтай. Би угаалгын өрөө ашиглах ямар ч боломжгүй ба бусдаас өөр төрсөн. Би гурван томоохон мөн цөөнгүй жижиг хагалгаа хийлгэсэн.
Заримдаа би өөрийгөө яагаад ийм юм бол гэж боддог ч Бурханы талаар, Түүний авралын төлөвлөгөөний талаар бодох нь Тэр намайг бусадтай адил хайрладаг гэдгийг санахад тусалдаг. Сайн мэдээний тухай гэрчлэлтэй байх нь гайхалтай зүйл бөгөөд би Их Эзэнд найдаж болно гэдгээ мэддэг.
Би бие махбоддоо үнэхээр их хайртай. Би үнэхээр гэрлийн бэлэг гэдгээ мэднэ (миний нэр ийм утгатай). Хэдий надад хэцүү байдаг ч би үргэлж Бурханаас тусламж гуйж болно гэдгээ мэднэ.