“Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2024 оны 7-р сар, 28–29.
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
Гэр бүлийн үдэш, судраас судлах зэрэг зугаатай үйл ажиллагаанд зориулав!
7-р сарын 1–7
Аз жаргалын төлөвлөгөөг дүрсэлсэн гар урлал
Аарон, Аммон хоёр Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний талаар заасан. Тэд үүнийг гэтэлгэлийн төлөвлөгөө (Алма 18:36–39 мөн Алма 22-ыг үзнэ үү) гэж нэрлэсэн. 12-р хуудас дээр очиж, аз жаргалын төлөвлөгөөг дүрсэлсэн гар урлал хий.
7-р сарын 8–14
Бурханы мутар дахь зэмсгүүд
Аммон ах нартаа “Бид энэ агуу ажлыг гүйцэлдүүлэхэд Бурханы мутар дахь зэмсгүүд болгогдсон” (Алма 26:3) хэмээн айлджээ. Ая зохиоход ашиглах эд зүйлсийг цуглуул. Дараа нь хөгжмийн цохилт мөн ая зохиогоорой. Бид ая зохиохдоо зэмсгүүд ашигладагтай адил Бурхан Есүс Христийн Сүмийг байгуулахад туслуулахаар биднийг ашиглаж болно.
7-р сарын 15–21
Хөгжимт сандалтай сануулга
“Бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг” (Алма 30:44) хэмээн Алма заасан. Энэ нь Бурхан Өөрийнх нь тухай бидэнд сануулах бүх зүйлийг бүтээсэн гэсэн үг юм. Хүн бүрд зориулан сандал тойруулан засахдаа нэг сандал дутуу тавь. Хэн нэгэн ая тоглуулах ба ая хэзээ зогсохыг тоглуулж буй хүн шийднэ. Ая зогсох үед бүх хүн сандал дээр сууна. Сандалгүй үлдсэн хүн Бурханыг сануулдаг нэг зүйлийг хуваалцана. Бүх хүний хуваалцах ээлж иртэл үргэлжлүүл.
7-р сарын 22–28
Гэрчлэлээ өсгөх нь
Алма Бурханы үгийг сонсож, итгэлээ харуулах зүйлсийг хийх үед гэрчлэл чинь мод адил өсөх болно гэж заасан (Алма 32:37-г үзнэ үү). Ус, нарны гэрэл зэрэг мод ургахад туслах зүйлсийг зур. Дараа нь сүмд явах, залбирах зэрэг гэрчлэлээ өсгөхөд туслах зүйлсийг зураарай.