“Есүсийг хамтдаа дагах нь,” Найз, 2024 оны 7-р сар, 20–21.
Есүсийг хамтдаа дагах нь
Боливийн Пэдро Доминго Мүриёо мужийн хүүхдүүд ариун сүмд бэлтгэхийн ач холбогдлын талаар сурч мэдэв. Тэд ирээдүйн Ла Паз Боливи ариун сүм ямар байхыг төсөөлөн зурж, загварыг нь гаргажээ.
Лили М., 10 настай, АНУ-ын Аризона муж
“Моронай алтан ялтаснуудыг булсан нь,” Артур С., 6 настай, АНУ-ын Аляска муж
“Их Эзэний өргөө,” Одри Б., 9 настай, Канадын Албэрта муж
“Бурханы хуяг дуулга,” Этан М., 10 настай, АНУ-ын Виржиниа муж
“Баптисм,” Күйн С., 8 настай, АНУ-ын Колорадо муж
“Еденийн цэцэрлэг,” Абигэйл Б., 10 настай, АНУ-ын Кансас муж
Би сүм дээр сонссон ярианаас Ариун Сүнсийг мэдэрсэн.
Сэрфина К., 9 настай, Танзанийн Мванза бүс
Миний өвөг дээдэс гар тэрэгний бүлгэмтэй хамт Юта руу аялсан. Би тэдний хийсэн сайн үйлсийг санахын тулд гар тэрэг хийсэн.
Майдди Ж., 9 настай, АНУ-ын Юта муж
Манай гэрт маш олон ном байдаг ч бид Мормоны Номыг хамгийн их уншдаг. Мормоны Номыг унших бүрд шинэ зүйлс сурах болно гэж би ааваасаа сурсан.
Луи С., 10 настай, Тайвань, Таоюан дүүрэг
Би гутлаа олж чадахгүй байсан болохоор тусламж гуйн залбирсан. Хариулт нь тэр даруй ирнэ гэж би бодсон ч ирээгүй. Би бухимдаж, газарт байсан цамцаа авч шидэхэд, цамцны доор гутал маань байсан! Миний залбирлын хариулт миний хүлээж байсан шиг байгаагүй ч миний залбирлыг сонссон гэдгийг би мэдэж байсан.
Косэтт К., 10 настай, Австралийн Күйнсланд муж
Ойролцоо амьдардаг нэгэн эгчид зориулан би цэцэг тарьж, түүний муужгайг хооллосон. Би Есүстэй адил үйлчилсэндээ баяртай байсан.
Матиас В., 8 настай, Чили, Сантиаг хотын бүс