2021
Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт
2021 оны 11-р сар


“Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт

Хэсгүүд

Хайрт ах, эгч нар аа, Ерөнхий чуулгандаа тавтай морил! …

Би та бүгдийг энэхүү чуулганаас Христийн цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт гэсэн 3 зүйлийн талаар олж сонсохыг урьж байна. Зарим хүн эргэлздэг ч зөв, буруу гэж үнэхээр байдаг. Туйлын үнэн буюу мөнхийн үнэн гэж үнэхээр байдаг. Хүмүүсийн дийлэнх нь үнэнийг хаанаас эрэлхийлэхээ мэдэхгүй байгаа нь бас нэгэн тахал болоод байна. Өнөөдөр, маргааш та бүгдийн сонсох зүйл цэвэр үнэн гэдгийг би баталж байна.

Христийн цэвэр сургаал бол хүчирхэг. Үүнийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг эрэлхийлдэг хүн бүрийн амьдрал өөрчлөгддөг. Христийн сургаал нь гэрээний замыг олж, замаасаа хазайхгүй байхад тусалдаг. Энэхүү нарийн боловч сайн тэмдэглэгдсэн замаар явбал эцэст нь Бурханд байгаа бүхнийг авах эрхтэй болно. Эцэгт байгаа бүхнээс илүү үнэ цэнтэй зүйл гэж үгүй!

Эцэст нь хэлэхэд, зүрх сэтгэлдээ байгаа асуултууддаа цэвэр илчлэлт хүлээн авах нь энэ чуулганыг үнэ цэнтэй бөгөөд мартагдашгүй болгох болно. Энэ хоёр өдөрт Их Эзэний таныг сонсоосой хэмээн бэлдсэн зүйлсийг сонсохын тулд Ариун Сүнсний тохинууллыг та хараахан эрэлхийлээгүй байгаа бол одоо эрэлхийлэхэд би уриалж байна. Энэхүү чуулганы цаг хугацаанд Их Эзэний үйлчлэгчдээрээ дамжуулан өгөх захиасан дээр найрлахыг би та бүгдээс хүсэж байна. Эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж сураарай.

Хэвлэх