2021
Христийн амар тайван дайсагналыг хөнөөдөг
2021 оны 11-р сар


“Христийн амар амгалан дайсагналыг хөнөөдөг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Ням гаргийн өглөөний хуралдаан

Христийн амар тайван дайсагналыг хөнөөдөг

Хэсгүүд

Зураг
Сэлүүрдэж буй завьчид

Есүс Христ “Хүмүүний зүрх сэтгэлийг нэг нь нөгөөгийнхөө эсрэг уураар өдөөн хатгах нь … бус; харин иймэрхүү зүйлүүд зайлуулагдах ёстой нь миний сургаал бөлгөө” [3 Нифай 11:28] хэмээн тайлбарласан. …

Аврагчийг Америк тивд очсоны дараа хүмүүс нэгдмэл болсон байв. … Тэдний ялгаатай талууд Аврагчийг хайрлах нэгдмэл хайрынх нь дэргэд өчүүхэн жижиг зүйл байсан бөгөөд тэд “Бурханы хаант улсын өв залгамжлагчид” [4 Нифай 1:17] юм. Үүний үр дүнд “Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй” [4 Нифай 1:16].

Нэгдмэл байхын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай. Энэ нь биднийг Бурханы хайрыг зүрх сэтгэлдээ соёолуулж, мөнхийн хувь заяандаа анхаарлаа төвлөрүүлэх үед өсөн хөгждөг. Бид Бурханы хүүхдүүд гэх нийтлэг үндсэн шинж чанараараа мөн сэргээгдсэн сайн мэдээний үнэнд тууштай байх гэсэн үүрэг амлалтаараа нэгддэг. Бурханыг гэх бидний хайр мөн Есүс Христийн шавь байх нь бусдад чин сэтгэлээсээ санаа тавих хүслийг бадраадаг. …

Христийн хайр бидний амьдралыг дүүргэх үед бид зөрчилдөөнд номхон даруу байдал, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэлээр ханддаг. Бид эмзэглэхийн оронд хөршийнхөө нөхцөл байдалд илүү санаа тавьдаг. Бид нэгдмэл саналд хүрэхэд туслахыг эрэлхийлдэг. “Үзэл бодлынх нь талаар бүү заргалд,” санал нийлэхгүй байгаа хүнээ бүү шүү, тэднийг бүдрэхэд бүү хүргэ. Үүний оронд, тантай санал нийлэхгүй байгаа хүмүүсийг амьдралынхаа туршлага дээр үндэслэн чадах чинээгээрээ хичээж байна гэж бод. …

… Бурханыг гэх хайраа мөн Аврагчийн шавь байхыг анхаарвал зохих бусад бүх зүйлийнхээ дээгүүр тавьцгаая хэмээх урилгыг би өгч байна. Нэг байх гэрээ буюу шавь байхад дагалддаг гэрээгээ бүгд сахицгаая.

Хэвлэх