2021
“Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?”
2021 оны 11-р сар


“Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Бямба гаргийн оройн хуралдаан

“Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?”

Хэсгүүд

Зураг
дэлхий

Есүс “Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?” хэмээн Петрээс асуухдаа юуны тухай ярьж байсан бол гэж та бодож байна уу? [Иохан 21:15]. …

Энэ дэлхийн зүйлс Аврагчийн шавь нартаа амласан мөн бидэнд амладаг тэр баяр баясгалан, аз жаргалыг авчирдаг уу? Түүнийг хайрлаж, сургаалыг нь дагаснаар гагцхүү Тэр л бидэнд жинхэнэ баяр баясгалан, аз жаргал, амар амгаланг авчирч чадна. …

Энэ асуултын бүрэн утгыг олж мэдсэнээр бид илүү сайн гэр бүлийн гишүүн, илүү сайн хөрш, иргэн, Сүмийн гишүүн, Бурханы охид, хөвгүүд болж чадна. …

Тэнгэрлэг Эцэг биднийг үнэхээр хайрласан тул Тэрээр авралын төлөвлөгөөгөө бэлтгэхдээ Аврагчийг гол хүн болгосон. …

… Бид Есүст болон Бурханы аз жаргалын төлөвлөгөөнд итгэх хэрэгтэй. Итгэх гэдэг нь сорилт бэрхшээл, хэрүүл тэмцлийн үед ч гэсэн Аврагчийг хайрлаж, дагаж, зарлигуудыг нь сахина гэсэн үг. …

Бидэнд хүнд хэцүү мэт санагдах бэрхшээл тулгарсан ч гэсэн Есүсийг хайрлах хайр, итгэл найдвараа алдаж болохгүй. Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр биднийг хэзээ ч мартахгүй. Тэд бидэнд хайртай. …

Бидний жинхэнэ аз жаргал Бурхан, Есүс Христ хоёртой харилцах мөн бие биетэйгээ харилцах харилцаанаас хамаардаг гэдгийг бид үргэлж санаж байх ёстой.

Бидний хайраа харуулах нэг арга зам бол гэр бүл, найз нөхөд, хөрштэйгөө нэгдэж, бие биедээ илүү сайн үйлчлэхийн төлөө зарим жижиг зүйлийг хийх явдал юм. Энэ дэлхийг илүү сайхан газар болгох зүйлсийг хий.

Та эхлээд Их Эзэнийг хайрладгаа харуулах ямар зүйлсийг амьдралдаа хийж чадах вэ?

Хэвлэх