2021
Бурханы хайр
2021 оны 11-р сар


“Бурханы хайр,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Бурханы хайр

Хэсгүүд

Зураг
Өвсөн дунд, ургасан моддын завсраар ээж буй наран

Тэнгэрлэг Эцэг маань биднийг гүн гүнзгий, бүрэн дүүрэн хайрладаг. …

Эцэгийнхээ адил Есүс Христ энэхүү төгс хайрыг агуулдаг. …

Энэхүү тэнгэрлэг хайр биднийг Христийн нэрээр Эцэгт хандан залбирах үед асар их тайтгарал, итгэл найдварыг өгөх ёстой. …

… Зарим хүн “Аврагч намайг байгаагаар минь хайрладаг” гэж байнга хэлдэг. Энэ нь ч гарцаагүй үнэн. Гэхдээ Тэр бидний хэнийг нь ч Өөрийн хаант улсад одоо байгаагаар маань оруулж чадахгүй бөгөөд “учир нь цэвэр ариун бус зүйл тэнд оршиж чадах нь үгүй, эсвээс түүний дэргэд орших нь үгүй” [Мосе 6:57]. …

… Аврагч нүглийг зөвтгөж эсвэл өнгөрүүлж чадахгүй гэдгээ тодорхой хэлснийхээ дараа

“Гэсэн хэдий ч, наманчилж мөн Их Эзэний зарлигуудыг биелүүлэх тэр нь өршөөгдөх болно” [Сургаал ба Гэрээ 1:32] хэмээн бидэнд батлан хэлсэн. …

… Бидний шашин бол шалтаг тоочдог, аль эсвэл төгс төгөлдөр байдлын шашин биш, харин Есүс Христээр дамжуулан ирдэг гэтэлгэлийн шашин юм. …

Бурханы бошиглогчдын нүглээс сэрэмжлүүлж буй гүн гүнзгий хайрыг би олон жил бахдаж мөн мэдэрсэн. Тэд буруушаах хүсэлдээ хөтлөгдөөгүй. Тэдний жинхэнэ хүсэл Бурханы хайрыг харуулдаг ба үнэндээ энэ бол Бурханы хайр юм. …

Бурхан биднийг төгс хайрладаг гэдгийг хүлээн зөвшөөрч, дор бүрнээ “Би Бурханыг хэр сайн хайрладаг вэ? Би Түүний хайранд найддаг шиг Тэр миний хайранд найдаж болох уу?” гэж асуугаад үзээрэй. …

Би Тэнгэрлэг Эцэг болон бидний Гэтэлгэгч Есүс Христ байдаг гэдгийг мөн Тэдний үргэлжийн бөгөөд мөнхийн хайрыг гэрчилж байна.

Хэвлэх