2021
Их Эзэнд зориулан цаг гарга
2021 оны 11-р сар


“Их Эзэнд зориулан цаг гарга,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Их Эзэнд зориулан цаг гарга

Хэсгүүд

Зураг
хоньчид

Дэлхийн нөлөө, дарамт шахалт тоймгүй ихээс гадна сэтгэл татам байдаг ч дэндүү олон янзын нөлөө нь биднийг төөрөлдүүлж, толгойг маань эргүүлэн, гэрээний замаас холдуулж чадна. Үүнээс болж зайлшгүй ирэх цөхрөл гунигаас зайлсхийхийн тулд би өнөөдөр та бүхнээс амьдралдаа өдөр бүр Их Эзэнд зориулан цаг гаргаж, дэлхийн уруу таталтыг сөрөн зогсохыг хүсэж байна.

Хэрэв та нар олон нийтийн болон бусад сүлжээгээр ихэнх мэдээллээ олж авдаг бол Сүнсний шивнээг сонсох чадвар тань буурах болно. Түүнчлэн та нар өдөр бүр залбирч, сайн мэдээнээс суралцах замаар Их Эзэнийг эрэлхийлэхгүй байгаа бол сонирхол төрүүлэх боловч үнэн биш гүн ухаанд өөрийгөө өртөхөөр болгож буй хэрэг юм. Итгэлтэй гэгээнтэн ч Вавилоны хамтлагийн бөмбөрийн хэмнэлд сүйрэн унаж болно.

Ах, эгч нар аа, Их Эзэнд зориулан цаг гаргахыг би та нараас гуйж байна! Та нар үргэлж Ариун Сүнстэй хамт байлгах зүйлсийг хийснээр сүнслэг сууриа цаг хугацааны шалгуурт бат бөх байхаар тавь. …

Анхаарлаа Есүс Христэд төвлөрүүлэхээс өөр юу ч Сүнсийг илүүтэй урьдаггүй. Христийн тухай ярьж, Христэд баясаж, Христийн үгнээс зооглож, Христэд тууштай итгэн урагш тэмүүл. Түүнийг шүтэн биширч, ариун ёслолоос хүртэн, Түүний өдрийг ариунаар нь сахиснаар Хүндэтгэлийн өдрийг баясгалант болго.

Энэ өглөө миний онцлон хэлсэн шиг, Их Эзэний ариун өргөөнд Түүнд зориулан цаг гаргаарай. …

… Хэрэв та нар амьдралдаа өдөр бүр Түүнд зориулан цаг гаргавал, Тэр та нарыг хувийн амьдралд тань удирдан чиглүүлэх болно.

Хэвлэх