2021
Асуух, үйлдэх итгэл
2021 оны 11-р сар


“Асуух, үйлдэх итгэл,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Бямба гаргийн оройн хуралдаан

Асуух, үйлдэх итгэл

Хэсгүүд

Зураг
Залбирч буй хүн

Бурханаас илчлэлт хүлээн авах арга зам Адам, Евагийн өдрүүдээс хойш өөрчлөгдөөгүй. Энэ нь эхлэлээс өнөөдрийг хүртэл Их Эзэний дуудсан үйлчлэгчдийн хувьд ижил байсан. Энэ нь та бидэнд ч мөн ижил. Энэ нь үргэлж итгэлийнхээ дагуу үйлдсэнээр ирдэг. …

… Танд хариулт эрэлхийлж буй олон асуулт байгаа. Их Эзэнээс үйлчлэгчдээр нь дамжуулан хариулт хүлээж авна гэж найдах хэмжээний итгэл танд байгаа. Үг хэлэгчдээс шууд асуух боломж танд байхгүй ч та хайртай Эцэгээсээ залбирч байгаад асууж болно.

Хариулт нь таны хэрэгцээнд болон сүнслэг бэлтгэлд тааруулан ирдгийг би туршлагаасаа мэднэ. …

Есүс Христэд итгэх итгэл тань таны зүрх сэтгэлийг Түүний Цагаатгалаар дамжуулан зөөллөсөн бол та залбирлынхаа хариуд Сүнсний шивнээг илүү мэдрэх болно. …

Есүс Христэд итгэх итгэл биднийг Эцэгээс хариулт хүсэн асуухад хөтөлдөг шиг энэхүү итгэл мөн Аврагчаар дамжуулан зүрх сэтгэлээ зөөллөж, улмаар Түүний удирдамжийг авч, үүнийгээ баяртайгаар дагахад хүргэдэг. …

Бидний дээр нь зогсдог энэхүү хад нь Есүс бол Христ; энэ бол Түүний Сүм бөгөөд Есүс Өөрөө удирддаг; ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол өнөөдөр Түүний амьд бошиглогч гэдгийг бидэнд гэрчилдэг гэсэн гэрчлэлээ би үлдээе. …

Та нарыг ч бас ийм гэрчлэлтэй болоосой гэж би залбирч байна.

Хэвлэх