2021
Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш
2021 оны 11-р сар


“Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Бямба гаргийн оройн хуралдаан

Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш

Хэсгүүд

Зураг
Тэврэлдэж буй эрчүүд

Зарим хүн уг захиасыг наманчлал, өөрчлөлт онц шаардлагатай зүйл биш юм байна гэж андуурч хүлээж авдаг. Харин тэдгээрийг нэн шаардлагатай гэх нь Бурханы захиас юм. …

Зарим хүн уг захиасаас наманчлал бол нэг удаагийн үйл явц юм байна гэж андуурч ойлгодог. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасанчлан, “Наманчлал бол … үйл явц” гэдэг бол Бурханы захиас. …

Зарим нь уг захиасыг ойлгохдоо, муу зуршлаасаа бүрмөсөн салаагүй учир сайн мэдээнд өөрсдийгөө бүрэн дүүрэн зориулахуйц зохистой биш хэмээн андуурч хүлээн авдаг. Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш гэдэг нь Бурханы захиас юм. Зохистой байх гэдэг бол үнэнч шударга, хичээл зүтгэлтэй байхыг хэлнэ. Бид Бурханд болон санваарын удирдагчдад мөн биднийг хайрладаг хүмүүст үнэнч байх ёстой. Бид алдаа гаргадаг ч хэзээ ч бууж өгөлгүй Бурханы зарлигуудыг дагахдаа мэрийх ёстой. …

Зарим хүн уг захиасыг Бурхан биднийг наманчилсны дараа туслахаар хүлээж байдаг гэж андууран ойлгодог. Тэр бидний наманчлах явцад тусална гэдэг нь Бурханы захиас юм. …

… Түүний ач ивээл зөвхөн зохистой хүмүүст зориулсан шагнал биш. Энэ бол биднийг зохистой болоход туслах Түүний өгч буй “тэнгэрлэг тусламж.” Энэ нь зөвхөн зөв шударга хүмүүст зориулсан урамшуулал биш. Энэ бол биднийг зөв шударга болоход туслах, Түүний өгч буй “хүч чадлын бэлэг” юм. Бид зөвхөн Бурхан, Христ хоёр луу алхдаггүй. Бид Тэдэнтэй хамт алхдаг. …

… Хичээсээр байгаа ч хэтэрхий олон удаа бүтэлгүйтсэн мэт санагдвал Христийн Цагаатгал болон үүнийг боломжтой болгодог ач ивээл жинхэнэ гэдгийг санаарай. “[Түүний] нигүүлслийн мутар чиний зүг сунгаастай байна” [3 Нифай 9:14]. Чи өнөөдөр ч хайрлагдаж байна. 20 жилийн дараа ч мөн үүрд мөнхөд хайрлагдах болно.

Хэвлэх