2021
Хүнд хэцүү цаг үе дэх хувийн амар амгалан
2021 оны 11-р сар


“Хүнд хэцүү цаг үе дэх хувийн амар амгалан,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Ням гаргийн өглөөний хуралдаан

Хүнд хэцүү цаг үе дэх хувийн амар амгалан

Хэсгүүд

Зураг
Жаргаж буй нарыг эрэг дээрх тавцангаас харахад

Есүс Христийн Хоёр дахь ирэлт хүртэл дэлхийд амар амгалан байдлыг амлаагүй бас үүний баталгааг өгөөгүй. …

Гэсэн хэдий ч өнөөгийн ертөнцийг өвчлүүлж, ялзруулж байгаа уур хилэн, сөргөлдөөн, хуваагдлаас үл хамааран бид хувийн амар амгаланг олж авч чадна. Хувийн амар амгаланг эрэлхийлэх нь урьд урьдынхаас ч илүү чухал болж байна. …

Бид бүх ертөнцийн амар амгаланг тогтоох оролдлогоосоо хэзээ ч ухрахгүй ба бидэнд Христийн зааснаар хувийн амар амгаланг олж чадна гэсэн баталгааг өгсөн. Энэ зарчмыг Сургаал ба Гэрээнд “Гэвч зөв шударгын үйлсүүдийг хийх тэрээр шагналаа, бүр энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг мэдэж авагтун” [Сургаал ба Гэрээ 59:23] гэж заасан байдаг.

Маргааныг шийдэж, сөргөлдөөнийг багасгаж, энэ дэлхийд амар амгаланг олоход бидэнд туслах ямар “зөв шударгын үйлсүүд” байдаг вэ? Христийн бүх сургаал энэ зүгт чиглэсэн байдаг. Нэн чухал гэж боддог цөөн хэдэн зүйлийг би дурдъя.

Нэгдүгээрт: Бурханыг хайрлаж, Түүний зарлигуудын дагуу амьдарч, хүн бүрийг уучил …

Хоёрдугаарт: Сүнсний үр жимсийг эрэлхийл …

Гуравдугаарт: Сонгох эрхээ зөв шударгыг сонгоход ашигла …

Дөрөвдүгээрт: Сионыг зүрх сэтгэлдээ болон гэр орондоо байгуул …

Тавдугаарт: Бошиглогчоос ирэх өнөөгийн сануулгыг дага …

Дэлхийн Аврагч, Гэтэлгэгч болох Есүс Христ сэргээгдсэн Сүмээ удирдан чиглүүлдэг гэх төлөөлөгчийн хувийн гэрчлэлээ би үлдээж байна. Түүний амьдрал ба цагаатгагч номлол бол амар амгалангийн жинхэнэ эх сурвалж юм. Тэр бол Энхийн Жонон.

Хэвлэх