2021
Аврагчийн хувиршгүй нинжин сэтгэл
2021 оны 11-р сар


“Аврагчийн хувиршгүй нинжин сэтгэл,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Аврагчийн хувиршгүй нинжин сэтгэл

Хэсгүүд

Зураг
Есүс Христ охиныг эдгээж байгаа нь

Аврагчийн дэлхий дээр тохинуулж байхдаа заасан хамгийн гайхалтай зарчмуудын нэг бол бусдад өрөвч нинжин сэтгэлээр хандах явдал байсан юм. …

… Түүн рүү ирэх бүгдийг, ялангуяа Түүний тусламж хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүст Аврагч ямар ч ялгаварлалгүйгээр, өрөвч сэтгэлээр хандан үйлддэг байсан. …

… Чухамдаа бусдыг өрөвдөн хайрлах сэтгэлийн илэрхийлэл нь Есүс Христийн сайн мэдээний үндсэн мөн чанар бөгөөд Аврагчтай бид сүнслэг байдал болоод сэтгэл санааны хувьд ойр байгаагийн илэрхий нотолгоо юм. …

… Олон хүн биднээр тайтгаруулж, анхаарал тавиулж, бидний нэг хэсэг байхыг мөн тэдэнд бидний санал болгох ямар ч тусламжийг хүлээн авахыг эрэлхийлсээр байна. Бид бүгд Их Эзэний мутарт зэмсэг болж чадахаас гадна тусламж хэрэгтэй байгаа хүмүүст Есүсийн адилаар өрөвч нинжин сэтгэлээр үйлдэж чадна. …

… Хайрт Тэнгэрлэг Эцэгийн маань биднийг ойлгох сэтгэл, нигүүлсэл бид бүгдийн төгс бус байдалд хэрэгтэй тул бид хэзээ ч хөршөө хатуу ширүүн шүүж болохгүй. …

Эрхэм найзууд аа, Аврагчийн өрөвч нинжин сэтгэлийн үлгэр жишээг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх үед бидний хөршүүдийнхээ ариун журмыг магтан сайшаах чадвар өсөж, тэдний төгс бус байдлыг шүүмжлэх төрөлх араншин маань намдах болно. Бидний Бурхантай харилцах байдал сайжирч, амьдрал маань илүү амттай, мэдрэмж маань илүү зөөлөн болж, бид аз жаргалын хэзээ ч төгсөшгүй эх сурвалжийг олох болно. Бид хаврын өглөөний шүүдэр мэт аядуу зөөлөн үгс хэлдэг, амар амгаланг тогтоогчид гэдгээрээ танигдах болно.

Хэвлэх