2021
Христэд ир, гэхдээ ганцаараа бүү ир
2021 оны 11-р сар


“Христэд ир, гэхдээ ганцаараа бүү ир,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Христэд ир, гэхдээ ганцаараа бүү ир

Хэсгүүд

Зураг
Есүс Христ

Бурхан чиний хэн гэдгийг мэддэг эсэх бас чи Түүнд хэрэгтэй эсэх талаар гайхширч, эрэл хайгуул хийж тунгаан бодох үе чамд гарч байсан уу? Хайрт өсвөр үеийнхэн минь, ах, эгч нар аа, энэ асуултад тийм гэж хариулна гэдгийг чинь би гэрчилж байна! Их Эзэнд та нарт зориулсан төлөвлөгөө бий. Их Эзэн та нарыг өнөөдөр, яг одоо Өөрийнх нь хүчит ажилд сайн сайхны эрч хүч, хүч чадал байхаар бэлтгэсэн. Та нар бидэнд хэрэгтэй! Үнэндээ, энэ нь та наргүйгээр тэгтлээ том байж чадахгүй! …

… Христэд ир. Одоо ир, гэхдээ ганцаараа бүү ир! …

Та нарын хувьд дэлхийнхнийг сайжруулах хамгийн сайн арга зам бол бүх хүнийг Христийг дагахад урьснаар дэлхийнхнийг бэлтгэх явдал юм гэдгийг санаарай. …

Тэр бидний зовлон бэрхшээлийг мэддэг бөгөөд сэтгэл түгшсэн, хямарсан, ядарч туйлдсан, бардам бас буруугаар ойлгогдсон, ганцаардсан эсвээс “ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн” хүмүүсийг авчрахад урьдаг.

… Би хэнийг Христэд авчрах вэ? Та хэнийг авчрах вэ? …

… Залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүд ээ, гэрээсээ яг одоо эхэл. …

Христийн үйл хэрэгт оролцох ямар агуу цаг үе вэ!

Тийм ээ, та нар асар том зүйлийн төлөө энэ дэлхийд ирсэн. “Их Эзэнд дэлхийг өөрчлөхөд нь та нар хэрэгтэй байна. Таны төлөө Түүний хүслийг хүлээн авч, дагахын хэрээр та боломжгүй зүйлийг ч гүйцэлдүүлэх болно!” хэмээн хэлсэн ерөнхийлөгч Нэлсонтой би нэгдэж байна. [Russell M. Nelson, Accomplishing the Impossible: What God Does, What We Can Do (2015), 147].

Хэвлэх