2021
Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь
2021 оны 11-р сар


“Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Ням гаргийн өглөөний хуралдаан

Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь

Хэсгүүд

Зураг
Есүс Христ

Би хүсэхгүй байна, Ёнг Сунг Ким

Зураг
Солт Лэйк ариун сүмийн шинэчлэлт

Солт Лэйк ариун сүмийн барилгын ажлын талбай

Бид түүхэн Солт Лэйк ариун сүмд томоохон засварын ажил хийж байгааг та бүхэн мэдэж байгаа. …

Өдрөөс өдөрт хэврэгшиж буй энэхүү хүндтэй ариун сүмийг мянган жил ч байгалийн хүчийг тэсвэрлэх бат бөх суурьтай болгохын тулд бид бүхий л хичээл зүтгэлээ дайчилж байгаа. Үүний нэгэн адил, бид өөрсдийн сүнслэг байдлын суурийг бэхжүүлэхийн тулд урьд өмнө хэзээ ч авч байгаагүй онцгой арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлэх цаг болжээ. Урьд өмнө тохиогоогүй цаг үе урьд өмнө байгаагүй арга хэмжээг авахыг шаарддаг.

Хайрт ах, эгч нар минь, тэр үе бол энэ хожмын өдрүүд юм. Та бидний хүн нэг бүр ирж буй аюул, дарамтыг даван гарахын тулд Есүс Христ болох бидний Гэтэлгэгчийн хадан дээр сүнслэг сууриа бат бөх тавьсан байх нь зайлшгүй чухал.

Тиймээс би та нарын хүн нэг бүрээс “Таны суурь хэр бат бөх вэ?” гэж асууя. Сайн мэдээний талаарх таны гэрчлэл, ойлголтод ямар шинэчлэл хэрэгтэй вэ?”

Биднийг итгэл, сүнслэг хүч чадлаа бэхжүүлэхэд ариун сүм голлох байр суурьтай байдгийн учир нь ариун сүмийн амин зүрх бол Аврагч ба Түүний сургаал юм. …

Хэрэв та ариун сүмд орох дуртай болж амжаагүй бол очих давтамжаа цөөлөх бус, харин нэмэгдүүл. Их Эзэнд Өөрийн Сүнсээр дамжуулан танд заах мөн нөлөөлөх боломжийг олго. …

Сүнслэг суурь тань Есүс Христ дээр бат бөх тавигдсан үед та айх хэрэггүй гэсэн миний үгэнд итгээрэй. Ариун сүмд байгуулсан гэрээнүүддээ үнэнч байснаар та Түүний хүчээр хүчирхэгжих болно. Улмаар сүнслэг газар хөдлөлт болоход сүнслэг суурь тань бат бөх, хөдөлшгүй учраас та бат зогсож чадна.

Хэвлэх