2021
Миний дотоод сэтгэлийн зүйлс
2021 оны 11-р сар


“Миний дотоод сэтгэлийн зүйлс,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Миний дотоод сэтгэлийн зүйлс

Хэсгүүд

Зураг
Инээмсэглэж буй нүүрний зурагтай агаарын бөмбөлгүүд

Өсвөр үеийнхэн надаас юунд, яагаад итгэдэг талаар байнга асуудаг. …

Би та бүхэнтэй “өөрийн дотоод сэтгэлийн зүйлс[ээс]” заримыг нь хуваалцъя. Энэ зүйлс Есүс Христийн жинхэнэ шавь болохыг эрэлхийлж буй бүх хүнд хамаатай. …

Нэгдүгээрт, Бурхан Эцэг, бидний Аврагч Есүс Христ хоёрыг хайрла. …

Хоёрдугаарт, “чи хөршөө хайрла” [Матай 22:39]. …

Гуравдугаарт, өөрийгөө хайрла.

Олон хүнд үүнийг хийх нь хэцүү байдаг. Өөрсдийгөө хайрлах нь бусдыг хайрлахаас яагаад амаргүй байдаг нь хачирхалтай биш гэж үү? Гэсэн хэдий ч Их Эзэн “Чи хөршөө өөрийн адил хайрла” [Матай 22:39] хэмээн айлдсан. Тэрээр бидний доторх бурханлаг чанарыг эрхэмлэдэг учраас бид ч бас тэгэх ёстой. Биднийг алдаа дутагдал, харуусал гуниг, өөрийгөө голсон мэдрэмж, урам хугарал, уур хилэн, нүглийн хүнд ачаа үүрсэн үед Аврагчийн Цагаатгал тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу бидний дотоод сэтгэлийг өргөдөг зүйлсийн нэг юм.

Дөрөвдүгээрт, зарлигуудыг сахь. …

Тавдугаарт, үргэлж ариун сүмд орохоор зохистой бай. …

Зургаадугаарт, баяр хөөртэй, зоригтой бай. …

Долоодугаарт, Бурханы амьд бошиглогчийг дага.

Энэ нь миний жагсаалтын долоодугаарт байгаа ч өнөө үеийн ач холбогдлынх нь хувьд оюун санаанд маань эн тэргүүнд байдаг.

Бидэнд өнөөдөр дэлхий дээр Бурханы бошиглогч байгаа! Энэ нь таны хувьд ямар утга учиртайг хэзээ ч бүү үл тоомсорлоорой. …

… Би та нарыг өөрсдийн найм, ес, арав дахь зүйлийг олж тодорхойлоход урьж байна. Та өөрийн чин сэтгэлийн “зүйлсийг” бусадтай хуваалцаж, тэднийг залбирч, тунгааж, Их Эзэний удирдамжийг эрэлхийлэхэд уриалах арга замуудыг бодоорой.

Хэвлэх