2021
Өдөр тутмын сэргээлт
2021 оны 11-р сар


“Бурханы хайр,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Ням гаргийн өглөөний хуралдаан

Өдөр тутмын сэргээлт

Хэсгүүд

Зураг
Талбайн дундах шатан дээр зогсон, гэрэлд хүрэхээр гараа сунгаж буй охин

Өчүүхэн жаахан санагдах хүчин зүйл бидний амьдралд маш том өөрчлөлт авчирч болдог нь сонирхолтой байгаа биз? …

Бидний сүнслэг байдал дахь эерэг, сөрөг өөрчлөлтийн ихэнх нь алхам алхмаар аажим явагддаг. …

… Бидэнд замаа тооцоолоход ашиглаж болох найдвартай, нүдэнд харагдахуйц тэмдгүүд бий.

Энэ нь ямар тэмдгүүд вэ?

Үүнд өдөр бүр залбирах, судруудыг тунгаан бодох, Ирээд, Намайг дага зэрэг сүнслэг нөлөө бүхий хэрэгслүүдийг ашиглах зэрэг нь багтдаг нь гарцаагүй. Өдөр бүр бид даруу, шударга байдалд Бурханы сэнтийн өмнө очиж чадна. Бид үйлдлүүдээ эргэцүүлэн бодож, хүсэл, сонирхлоо Түүнийхтэй нийцүүлэн, тухайн өдрийнхөө мөчүүдийг эргэн санаж чадна. …

Үүнийг өөрийнхөө өдөр тутмын сэргээлт гэж бод. Алдар суунд хүргэх зам дээр аянчны хувиар аялахдаа бид үүнээс хазайн уруудах нь хэчнээн амархан гэдгийг мэднэ. Гэвч багахан хазайлт л биднийг Аврагчийн замаас холдуулж чаддаг бол дахин чиглүүлэх энгийн жижиг үйлдэл бас биднийг уг зам руу буцаан удирдах нь гарцаагүй. …

… Бид Түүний бэлдсэн сүнслэг тэмдгүүдийг эрэлхийлж мөн хүлээн зөвшөөрч, хувийн илчлэлт хүлээн авч, өдөр тутмын сэргээлтийн төлөө хичээнгүйлэн зүтгэх аваас амьдралын сорилт бэрхшээл, харанхуй манан дундуур явж, хайрт Тэнгэрлэг Эцэгтээ хүрэх замаа олж чадна. Ийнхүү бид Аврагч Есүс Христийн үнэнч шавь нар болдог.

Хэвлэх