2021
Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй
2021 оны 11-р сар


“Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй

Хэсгүүд

Зураг
Агуйд тусаж буй гэрэл

2018 оны 8-р сарын 16-нд болсон хэвлэлийн бага хурал дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэн Өөрийн Сүмийн буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөө илчилсэн нэр хэчнээн чухал болохыг оюун санаанд минь ойлгуулан мэдрүүлсэн юм” хэмээн хэлсэн [“The Name of the Church,” Aug. 16, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org]. …

Хэдэн арван жилийн туршид бид “Мормон” гэх хоч нэр, “Мормон табэрнэклын найрал дуу,” “Би мормон” видео толилуулга, “Би мормон хүү” хэмээх Хүүхдийн хэсгийн дуу зэргийг ашигласан атлаа “Яагаад одоо гэж?” гэсэн сайн асуулт урган гарсан юм.

Христийн сургаал хувиршгүй бөгөөд үүрдийнх. Харин Аврагчийн үйлс дэх тодорхой хийгээд чухал алхмууд зохих цагтаа илчлэгддэг. …

Сүмийн жинхэнэ нэрийг урагш гаргахын тулд өгөөмөр сэтгэл гаргасан хичээл зүтгэлийн тань төлөө бид та нарт талархаж байна. …

Олон жилийн туршид Сүмийн нэрэнд хавсралт болж байсан нэрсийг хянаж үзэхэд гаргасан хүчин чармайлтыг Их Эзэн өсгөн томруулсан. …

Сүмийн нэрийг зоригтой зарладаг хожмын үеийн гэгээнтнүүд мянга мянгаараа байна. Биднийг өөрсдийн хийх ажлыг хийх үед бусад хүн дагах болно. …

“Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй.” Бүгдээрээ итгэлээр үргэлжлүүлцгээе. Бид Их Эзэний зөвлөгөөг Түүний амьд бошиглогчид илчлэгдсэний дагуу чин хүсэлтэйгээр дагах үед, ялангуяа энэ нь бидний анхны бодлоос зөрсөн, даруу байх болон золиос гаргахыг шаардсан үед, Тэрээр биднийг илүү их сүнслэг хүчээр адисалдаг бөгөөд биднийг дэмжиж, бидэнтэй хамт байхын тулд тэнгэр элчүүдээ илгээдэг. Бид Их Эзэний баталгаа, зөвшөөрлийг хүлээж авдаг.

Хэвлэх