2021
Дахин найд
2021 оны 11-р сар


“Дахин найд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Дахин найд

Хэсгүүд

Зураг
Үрэлгэн хүү

Хоёр үрэлгэн хүү, Хорхе Кокко

Гэрээсээ явахсан гэсэн бодол танд төрж байсан уу? Гэрээсээ явах бодол ихэвчлэн өөртөө, нэг нэгэндээ эсвэл Бурханд итгэл алдарснаас үүдэлтэй байдаг. Итгэл алдрах үед дахин яаж итгэж найдах билээ гэж бид боддог.

Гэртээ ирж байгаа, харьж байгаа бол Бурхан биднийг тосохоор ирдэг хэмээх захиасыг өнөөдөр би та бүгдэд хүргэж байна. Бид дахин итгэж найдахад шаардагдах итгэл ба зориг, мэргэн ухаан ба ялган таних ухааныг Түүн дотроос олж чадна. Үүнтэй адилаар Тэр биднийг нэг нэгэндээ зориулан гэрлээ асаалттай байлгахыг мөн илүү өршөөнгүй, бие биеэ бага шүүж байхыг хүсдэг. Ингэснээр Түүний Сүм анх удаа болон эргэн ирж байгаа бидэнд гэртээ байгаа мэт санагдах газар болж чадна.

Найдах гэдэг нь итгэлээр үйлддэг үйлдэл. …

Их Эзэний гэрээний зам дээрх баяр баясгалан, Түүний Сүм дэх дуудлагууд бол Бурханы биднийг гэх мөн бидний бие биеэ гэх итгэл, хайрыг мэдрэх урилга гэдгийг бид мэднэ. …

Биднийг итгэлээрээ хүнд хүчир зүйл хийх үед найдвар маань бодит болдог. Үйлчлэл ба золиос нь зүрх сэтгэлийг цэвэршүүлж, чадварыг маань нэмэгдүүлдэг. …

Хувь хүн бүрийн нөхцөл байдал ялгаатай боловч сайн мэдээний зарчмууд ба Ариун Сүнс бидэнд бусдад найдаж болох эсэхээ мөн хэзээ, хэрхэн дахин найдахаа мэдэхэд тусалдаг. …

Бурханд болон Түүний гайхамшгуудад найд. Бид болон бидний харилцаа өөрчлөгдөж чадна. …

Бидний амьдралын аян хувь хүнийх боловч бид Бурханд болон бие биедээ мөн өөрсдөдөө найдаж байж Бурхан Эцэгт болон Түүний Хайрт Хүүд эргэн очиж чадна.

Хэвлэх