2021
Ялгуусан алдар суунд Бурханы хүчээр
2021 оны 11-р сар


“Ялгуусан алдар суунд Бурханы хүчээр,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Ялгуусан алдар суунд Бурханы хүчээр (1 Нифай 14:14)

Хэсгүүд

Зураг
Ариун ёслолын талх, ус

Санваарын эрх мэдлийн дагуу гүйцэтгэсэн гэрээнүүд биднийг Их Эзэн Есүс Христтэй холбодог төдийгүй хөшигний хоёр талд аврал, өргөмжлөлийн ажлын гол цөм болдог.

Номлолын болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил нь нэгэн агуу ажлын хоорондоо хамааралтай, бие биеэ дэмждэг хэсгүүд бөгөөд бидний амьдралд бурханлаг хүчийг авчирснаар Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэн очих боломжтой болгодог ариун гэрээ, ёслолууд дээр төвлөрдөг. …

Бид ариун гэрээ, ёслолуудын талаар суралцаж, зохистой хүлээн авч мөн сахиснаар Аврагчийн буулгыг өөрсөд дээрээ авдаг. Бид хүлээн зөвшөөрсөн үүрэг амлалтаа итгэлтэйгээр санаж, эдгээрийг дагаж амьдрахын төлөө чадах бүхнээ хийснээр Аврагчтай бат холбогддог. Түүнтэй холбогдсон энэ холбоос амьдралын ямар ч үед сүнслэг хүч чадлын эх сурвалж болдог юм. …

Гэрээний амлалт ба адислалуудыг бидний Аврагч Есүс Христ л боломжтой болгосон. Тэрээр биднийг Өөрийг нь харж, Өөрт нь ирж, Өөрөөс нь суралцаж, Түүний сэргээгдсэн сайн мэдээний гэрээ, ёслолуудаар дамжуулан Өөртэй нь холбогдоход урьдаг. Гэрээнүүдээ сахих нь биднийг ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэдэг гэдгийг би амлаж мөн гэрчилж байна. Би амьд Их Эзэн Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг гэрчилж байна.

Хэвлэх