2021
Бурханы хайр: Бодгальд хамгийн их баясгалант болой
2021 оны 11-р сар


“Бурханы хайр: Бодгальд хамгийн их баясгалант болой,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Бурханы хайр: Бодгальд хамгийн их баясгалант болой

Хэсгүүд

Зураг
судрууд

Бид Бурханы хайрыг амьдралын модноос цацран гэрэлтэх, бүх дэлхий даяар хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүрч, хааяагүй түгж буй гэрэл гэж төсөөлж болно. Бурханы гэрэл болон хайр Түүний бүх бүтээлд нэвт шингэсэн байдаг.

Заримдаа бид төмөр бариулыг дагаж, жимснээс хүртсэнийхээ дараа л Бурханы хайрыг мэдэрч чадна хэмээн эндүүрч боддог. Гэхдээ Бурханы хайрыг зөвхөн мод руу ирэх хүмүүс хүлээн авдаг бус, тэрхүү хайр өөрөө уг модыг эрэлхийлэхэд биднийг түлхдэг хүч юм. …

Бурханы хайр амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин бидний амьдрал дахь Түүний оршихуйгаас олддог. Бид өөрсдийн хэр чадлаас давсан хүчийг хүлээн авах үедээ мөн Түүний Сүнс амар амгалан, тайвшрал, чиглүүлгийг авчрах үед Түүний хайрыг мэддэг. Түүний хайрыг мэдрэхэд хэцүү байх цаг үе тохиодог. Бид Түүний мутар амьдралд маань хэрхэн хүрдгийг болон Түүний бүтээлийн гоо үзэсгэлэнгээс Түүний хайрыг олж харахын төлөө залбирч болно.

Бид Аврагчийн амьдрал, хязгааргүй золиосын талаар тунгаан бодох үедээ Түүний бидний төлөөх хайрыг ухаарч эхэлдэг. …

Бидний Их Эзэн, Аврагч үнэхээр бидний хүн нэг бүрийн төлөө амиа өгсөн гэдгийг би гэрчилж байна. Энэ нь бидний болон Эцэгийнхээ төлөөх Түүний мөнхийн хайрын илэрхийлэл байсан. …

Бид Бурханы биднийг гэсэн цэвэр хайрыг хүлээн авахаар зүрх сэтгэлээ нээж мөн Түүний хайрыг өөрсдийн ямар хүн байгаагаар болон хийдэг бүхий л зүйлээрээ харуулах болтугай.

Хэвлэх