2021
Түүхээ бичихдээ Христийг урь
2021 оны 11-р сар


“Түүхээ бичихдээ Христийг урь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Ням гаргийн өглөөний хуралдаан

Түүхээ бичихдээ Христийг урь

Хэсгүүд

Зураг
Ном

Аврагч бол “итгэлийг маань Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч” [Еврей 12:2] гэдгийг би гэрчилж байна. Та Түүнийг өөрийн түүхийн эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болгохоор урих уу? …

Мэдээж, сонгох эрх чөлөөний эрхэм зарчим бидэнд өөрийн түүхийг бичих боломжийг олгодог бөгөөд Давид ч хонио хариулахаар гэртээ харьж болох байсан. Гэхдээ Есүс Христ биднийг Өөрийн мутар дахь бурханлаг зэмсэг, үзүүрлэсэн харандаа болгон ашиглаж, бүтээл туурвихад бэлэн байна! …

… Бурханыг амьдралдаа ялуулж, түүхийнхээ эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болохыг Түүнд зөвшөөрөх нь Түүний зарлигуудыг болон Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахихыг биднээс шаарддаг. Зарлиг, гэрээнүүдээ сахиснаар бид Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт хүлээн авах харилцааны сувгийг нээдэг. Бид Сүнсний илэрхийлэлтээр дамжуулан бидэнтэй хамт бидний түүхийг бичилцэж буй Багшийн мутрыг мэдрэх болно. …

Бид яагаад Аврагчийг өөрсдийн түүхийн эхлүүлэгч бөгөөд төгсгөгч байгаасай гэж хүсдэг вэ? Тэр бидний чадавхыг төгс мэддэг учраас биднийг хэзээ ч төсөөлж байгаагүй газар луу хөтлөх болно. Тэр биднийг Давид эсвэл Естер болгож магадгүй. Тэр биднийг дайчилж, Өөртэй нь илүү адил болгохын тулд цэвэршүүлэх болно. Илүү итгэлтэй үйлдсэнээр хүлээн авах зүйлс нь Есүс Христэд итгэх бидний итгэлийг өсгөх болно. …

Бид өөрсдийн амьдралын номын дагуу шүүгдэх болно. Бид өөрсдөдөө зориулж аятайхан өгүүлэл бичихийг сонгож болно. Эсвэл бид Мастер Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгчид бидний түүхийг бидэнтэй хамт бичилцэхийг, Түүний танаар хийлгэх гэсэн зүйлийг бусад бүх амбицаасаа дээгүүр тавихыг зөвшөөрч болно.

Христийг өөрийн түүхийн эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болгогтун!

Хэвлэх