2021
Хамгийн агуу хөрөнгө
2021 оны 11-р сар


“Хамгийн агуу хөрөнгө,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Хамгийн агуу хөрөнгө

Хэсгүүд

Зураг
Хотын дээрээс харагдах байдал

Бурханы хайр бидний амьдралын мөн нэг нэгэнтэйгээ харилцах харилцааны маань, эцэстээ бүх хүн төрөлхтний төлөөх мэдрэмжийн маань өнгө аясыг тохируулах үед хуучны зааг ялгаа, хязгаарласан нэр шошго, хуурамч ангилал бүдгэрч, амар амгалан нэмэгддэг. …

Мэдээж, энд бид ямар нэг нөхцөл эсвэл зөвшилцөлгүйгээр чин сэтгэлээсээ, өөрөөр хэлбэл, бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа Бурханыг хайрла хэмээх хүн төрөлхтөнд өгсөн хамгийн анхны агуу тушаалын тухай ярьж байна. Бурханы энэ хайр бол орчлон ертөнцөд өгсөн хамгийн анхны агуу тушаал юм. Гэхдээ орчлон ертөнцийн хамгийн анхны агуу үнэн бол Бурхан биднийг хайрладаг яг тэр байдлаараа Өөрийн бүхий л зүрх, хүч, оюун ухаан, хүч чадлаараа, ямар ч нөхцөл эсвэл зөвшилцөлгүйгээр чин сэтгэлээсээ бүрэн хайрладаг явдал юм. Түүний болон бидний зүрх сэтгэлийн энэ сүрлэг хүчнүүд саадгүй учрахад сүнслэг буюу ёс суртахууны хүчний жинхэнэ дэлбэрэлт тохиодог. …

Тэр үед, үнэхээр тэр үед л бид хоёр дахь агуу тушаалыг өнгөц эсвэл сул бус арга замаар үр дүнтэй сахиж чадна. Хэрэв бид Бурханд бүрэн дүүрэн итгэлтэй байхын тулд хичээж чадахуйцаар Түүнийг хайрладаг байвал Тэрээр бидэнд чадвар, чадавх, хүсэл, хөршүүдээ болон өөрсдийгөө хайрлах арга замыг өгөх болно. Магадгүй тэгээд бид “Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм” [4 Нифай 1:16] хэмээн дахин хэлж чадна.

Хэвлэх