2021
Сүмд явах хэрэгцээ
2021 оны 11-р сар


“Сүмд явах хэрэгцээ,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Сүмд явах хэрэгцээ

Хэсгүүд

Зураг
Ариун сүмд байгаа хүмүүс

Өнөөдөр миний хэлэх захиас сүмдээ явахгүй буюу идэвхтэй байхаа больсон шүтлэг бишрэлтэй, сайн хүмүүсийн талаар юм. “Сүм” гэдэгт би синагог, лалын сүм хийд болон бусад шашны байгууллагыг хамруулж байгаа болно. Энэ бүх сүм хийдэд явдаг хүмүүсийн тоо улс орон даяар мэдэгдэхүйц буурсанд бид санаа зовниж байна. …

Сүмд явах, идэвхтэй байх нь бидэнд илүү сайн хүмүүс болж, бусдын амьдралд илүү сайн нөлөө үзүүлэхэд тусалдаг. …

… Сүмд бид Бурханд үйлчлэхийг хичээдэг гайхалтай хүмүүстэй нөхөрлөдөг. Энэ нь бид шашны үйл ажиллагаанууддаа ганцаараа байдаггүйг бидэнд сануулдаг. Бид бүгдэд бусдын нөхөрлөл хэрэгтэй бөгөөд сүмд найз нөхөдтэй байх нь хамгийн сайн туршлагуудын нэг болдог. …

… Сүмд явахаас татгалзаж, зөвхөн хувийн сүнслэг байдалдаа найддаг гишүүд өөрсдийгөө санваарын хүч болон адислалууд, сэргээгдсэн сургаалын бүрэн дүүрэн байдал, сургаалыг хэрэгжүүлэх урам зориг, боломжууд зэрэг сайн мэдээний хамгийн чухал зүйлсээс тусгаарладаг. …

Сүмд явдаг гишүүд Сүнсний нөхөрлөлөөр дамжуулан амар амгалан, баяр хөөрийг мэдрэхээс гадна Мэргэн ухааны үгээр амьдарснаар ирэх адислалууд, аравны нэгийн хуулиар амьдрахад амлагдсан материаллаг болон сүнслэг баялаг зэрэг сайн мэдээний дагуу амьдарсныхаа үр жимсийг хүртдэг. …

… Сургаалын бүрэн дүүрэн байдал ба үүний аврал, өргөмжлөлийн ёслолууд нь зөвхөн сэргээгдсэн Сүмд байдаг.

Хэвлэх