2021
Үнэхээр сайхан, үнэхээр энгийн
2021 оны 11-р сар


“Үнэхээр сайхан, үнэхээр энгийн,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Үнэхээр сайхан, үнэхээр энгийн

Хэсгүүд

Зураг
Есүс Христ Гетсеманид

Мөнх амьдралыг хүлээн авахын тулд бид “Христэд ирж мөн Түүгээр төгөлдөржих” [Моронай 10:32] ёстой. Бид Христэд ирж, бусад хүнд мөн адил ийн ирэхэд нь тусалснаар Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд гар бие оролцдог ба энэ ажил тэнгэрээс томилогдсон үүрэг хариуцлага дээр төвлөрдөг. Эдгээр тэнгэрлэг үүрэг хариуцлага нь Сургаал ба Гэрээний 110-р хэсэгт цэдэглэгдсэн Мосе, Елиас, Елиа нарын сэргээсэн санваарын түлхүүрүүдтэй болон Есүс Христийн бидэнд өгсөн хөршөө өөрийн адил хайрла хэмээх хоёр дахь агуу зарлигтай эн зэрэгцдэг. Эдгээрийг бүх гишүүнд нээлттэй байдаг, шинэчлэгдсэн Ерөнхий гарын авлагын эхний хоёр хуудаснаас олж үзэж болно. …

  1. Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

  2. Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

  3. Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

  4. Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх

Та эдгээрийг над шиг, хайртай Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих газрын зураг мэтээр харж байж болох юм. …

Есүс Христийн сайн мэдээг “үнэхээр сайхан, үнэхээр энгийн зүйл” гэцгээдэг. Харин дэлхий бол өөр юм. Энэ нь ярвигтай, төвөгтэй, үймээн самуун, хэрүүл тэмцлээр дүүрэн байдаг. Бид дэлхийн туйлын нийтлэг, төвөгтэй байдлыг сайн мэдээг хүлээн авч, хэрэгжүүлэх арга замдаа оруулахгүй байхыг хичээснээр адислагддаг. …

… Бид бүгд сайн мэдээг амьдралдаа болон гэр бүл, анги, чуулга, тойрог, гадсандаа энгийн байлгахыг хичээх ёстой.

Хэвлэх