2010
Бөөрөнхий чихэр
2010 оны нэгдүгээр сар


Бөөрөнхий чихэр

“Би чамд Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь ярих болно” (С ба Г 8:2).

Рэчел өлсчихсөн босч ирэв. Тэр орноосоо үсрэн босч, зоорийн шүүгээ уруу харайлгав. Шүүгээний хаалгыг нь онгойлгож, дээд талын тавиурыг гүйлгэн харлаа. Тэнд чихрийн сав байж байх нь тэр! Саван дотор түүний дуртай, гялалзсан бөмбөлөг шиг чихэр зөндөө байлаа. Тод улаан шаргал өнгөтэй, голдоо арааны шүлс асгаруулам сайхан амттай шоколадтай чихэр!

Рэчел ээж, аав нь харж байгаа юм биш байгаа гэж бодоод эргэн тойрноо хяламхийн харлаа. Аав ээжийнх нь дуу сонсогдож байсан ч бараа нь харагдахгүй байв. Тэр зоорийн шүүгээ уруу мухар сандлыг түрж очоод дээр нь гарлаа. Тэгээд чихэртэй саванд хүрч таглааг нь эргэдэн онгойлгов. Нэг атга чихэр аваад, савны таглааг буцаан эргэдэж таглаад, хонгилоор уруудан унтлагын өрөө уруугаа гүйв. Гэтэл аав ээжийнх нь дуу ойрхон гарахад угаалгын өрөө уруу бултан орж, хаалгыг нь хаав.

Рэчел чихрийг шүлсээ залгин хараад, “Нэг чихрийг дээш шидээд амаараа тосч авч болох юм биш үү?” гэж бодсон аж. Тэгээд хормын төдийд ч бодолгүй нэг чихрийг дээш нь өндөрт шидэж гэнэ. Чихэр толгойноос дээгүүр шидэгдэж, ангайсан ам уруу нь ороод хоолой дээр нь тээглэчихэв. Амьсгаа ч авч чадахгүй болчих нь тэр!

Хашгирах гэтэл сулхан дуу ч гарсангүй. “Аав аа, туслаарай!” гэж тэрээр зүрх сэтгэлдээ хашгирлаа. “Тэнгэрлэг Эцэг минь, надад туслаач!” хэмээн залбирлаа. Нулимс хацрыг нь даган урсахад амьсгалах гэж оролдсон ч чадсангүй. Толгой нь эргэж бие нь эвгүй болов.

Гэнэт аав нь өрөөнд харайн орж ирлээ. Аав нь түүнийг араас нь тэвэрч, гараараа чанга базалж дарав. Пүлхийх чимээ гарав! Хоолойд тээглсэн чихэр угаагуурын тосгуурт уналаа. Рэчел гүнзгий амьсгаа авлаа. Аав нь түүнийг биедээ наав. “Одоо зүгээр дээ. Рэчел” гэж аяархан хэлэв. “Чи одоо дажгүй ээ.”

“Баярлалаа, аав аа” гэж Рэчел хэллээ. “Асуулгүйгээр чихэр авсандаа би харамсаж байна. Аавдаа хайртай шүү”

Ээж нь угаалгын өрөөнд орж ирэв. “Юу болов оо?” гэж ээж нь асуув.

“Би нэг чимээ сонслоо” гэж аав нь хэлэв. Гэтэл тэр чимээ, “Охин чинь асуудалд орсон байна! түүн уруу оч! гэх шиг болсон. Намайг хүрч ирэхэд Рэчел угаалгын өрөөнд байлаа. Гэвч юу нь болохгүй болсныг мэдсэнгүй. Дараа нөгөөх дуу хоолой. Түүнийг өргө! гэв. Рэчелийг өргөхөд амнаас нь нэг чихэр унасан.”

Ээж нь охиноо чанга тэврэв.

Рэчел тэр өдөр олон юм бодсон аж. Тэрээр чихрийн тухай, шударга байх тухай бодсон гэнэ. Тэр бас агаараар гүнзгийхэн амьсгал авах бүр нь хэчнээн сайхан байдгийг бодсон аж. Тэрээр Тэнгэрлэг Эцэгтээ болон аав ээж хоёртоо хэчнээн их хайртай тухайгаа бодсон гэнэ. Гэвч бүхнээс илүүгээр Ариун Сүнсний тухай боджээ. Аав нь сонссон учраас түүнийг хахахаас аварсан юм. Рэчел аав шигээ болохыг бас Ариун Сүнсийг үргэлж сонсдог байхыг хүсч байлаа.

Зураг чимэглэлийг Матт Смит