2010
Санаанаас гардаггүй нэгэн гэр бүлийн үдэш
2010 оны нэгдүгээр сар


Санаанаас гардаггүй нэгэн гэр бүлийн үдэш

Сергио Трехо Реис, Халиско, Мексик

Бид олон жилийн тэртээ нэгэн гэр бүлийн үдшийг “Тэнгэрийн хаяанд нар мандаж, дэлхий нойрноос сэрлээ” хэмээх дуугаар эхэлж билээ (“The Day Dawn is Breaking“ Hymns, дугаар 52). Бид тэр долоо хоногт ямар үйл ажиллагаа явуулахаа таван хүүхдээсээ асуухад таван настай Фернандо, “Тэнгэрийн хаяанд нар мандаж, дэлхий нойрноос сэрэх нь ямар байдгийг би харахыг хүсч байна” гэж намуухан дуугаар хэллээ. Бүх зүйл хэрхэн болж өнгөрдгийг: Нар хэрхэн мандаж, өглөө болоод, өвсний шүүдэр газар дээр хэрхэн гялалздагийг түүнд тайлбарлах гэж бид хэчнээн ч чармайгаад чадсангүй. Фернандо алиныг нь ч сонссонгүй. “Би үүр цайхыг л хармаар байна” гэж тэр давтсаар байлаа.

Тэгээд бид пүрэв гарагийн өглөө 4:00 цагт босч, машиндаа шахцалдан суугаад зүүн зүг уруу тэнгэрийн хаяа тод харагдах газар уруу явлаа. Тэр өглөө нар яг тэнгэрээс мандах шиг л санагдаж билээ. Шар өнгийн дугуй алгуураар туяа цацарсан гүн ягаан өнгөтэй том дугариг нар болон мандахыг харах нь үнэхээр гайхан шагширмаар сайхан байлаа.

Гучин жилийн дараа Фернандогийн бяцхан хүү Фернандито бидэнд дээр айлчилж ирлээ. “Эмээ, та аан гээч? Аав биднийг нар мандахыг харуулахаар авч явсан ш дээ” гэж тэр хэллээ.