2010
Хариулт авахын төлөө залбирсан нь
2010 оны нэгдүгээр сар


Хариулт авахын төлөө залбирах нь

Зарим үед таны залбирлын хариу нь итгэл тань соригдсоны дараа ч ирж болно.

Нэг өдөр математикийн тест өгч байтал нэг бодлогыг хэрхэн бодохыг санадаггүй ээ. Би энэ тестэд бэлтгэсэн л дээ. Гэвч гэртээ бодож байсан бодлогоо огт санадаггүй. Гэнэт Тэнгэр дэх Эцэгээсээ тусламж хүсч болно шүү дээ гэсэн бодол төрлөө.

Хамгийн түрүүлж ирсэн өдөөлтийг хүлээн авна гэж би шийдлээ. Залбиралын дараагаар бодлогыг бодох нэг арга санаанд орж ирэв. Гэвч энэ бодлогыг бодох тохиромжгүй арга мэт надад санагдаж би эргэлзэж эхлэв. Тэгээд л би өөрийнхөөрөө чадах чинээгээрээ бодож орхилоо.

Тестүүдийг маань багш эргүүлэн өгөөд хариултуудыг тулгаж ярилцав. Залбирлын дараа санаанд минь орж ирсэн аргаар бодсон бол хариулт нь зөв байх байсныг би олж мэдлээ. Гэвч би тэр үед өдөөлтийг дагаагүй юм.

Дараа нь, эцсийн шалгалтын үеэр ахиад л нэг бодлогыг гэртээ давтсан хир нь бодож чадахгүй байв.

Би Тэнгэрлэг Эцгээс тусламж гуйхыг хүссэн боловч өмнө нь Түүний тусламжыг үл ойшоосноо саналаа. Одоо би ахин тусламж хүсэхээс ичиж байлаа. Гэвч, би ямар нэгэн өөр арга олж чадахгүй байсан тул тусламж хүсэн залбирлаа.

Өдөөлт ирэх тэр үед би ахиад л эргэлзэж эхлэв. Хэзээ ч байгаагүйгээрээ толгой эргэж орхилоо. Гэвч би Их Эзэнийг сонсоно хэмээн амласан байсан юм. Тиймээс би эргэлзээгээ даван туулж өдөөлтийн дагуу бүхнийг хийлээ.

Тестүүдийг шалгаж дуусаад багш маань дүнг зарлалаа. Багш хамгийн муугаас нь эхлэн сайнуудыг нь нэрлэв. 3 буюу—муу дүн—авсан хүмүүсийн дунд миний нэр гараагүйд би баяртай байв. Тэгээд л миний тооны хичээл дээр авч байсан хамгийн дээд дүн буюу 2 авах нь гэж бодов. Гэтэл багш 2 авсан хүмүүсийн дунд миний нэрийг дуудаагүйд шал өөр мэдрэмж надад төрж эхэллээ. 1 авч чадаагүй гэдэгтээ би зуун хувь итгэлтэй байсан тул ангидаа хамгийн муу дүн авсан юм байна даа гэж би айж эхэллээ.

Гэтэл миний нэр 1 дүн авсан нэрсийн дунд гарах нь тэр. Энэ үед миний хоолой зангирч Бурханы мутар хэрхэн тусалсан болон Түүний хайр хийгээд надад маш тэвчээртэй байсныг ухаарлаа. Ангийн зарим хүүхэд надад “Чи маш сайн хийсэн байна шүү” гэхэд Би зүгээр л толгойгоо дохиж байв. Өдөөлтийг дагасан үедээ л би амжилтанд хүрсэн.

Гэрэл зураг чимэглэлийг Жон Лук;