2010
Сүмд үйлчилсэн нь
2010 оны нэгдүгээр сар


Сүмд үйлчилсэн нь

Хэн? Би юү? Заах аа?

Одоо хичээлээ эхлэхийн тулд [нэрийг тань] бүртгэе.” Хэрэв та дараагийн ням гарагт сүм дээр эдгээр үгсийг сонсвол айх уу эсвэл итгэлтэй байх уу?

Эрт орой хэзээ боловч Сүмийн гишүүн бүр багш болно. Энэ нь Хүүхдийн хэсэгт, Нийгмийн халамжийн бүлэгт, Санваартны аль нэг чуулгад, айлчлагч багш юм уу гэрийн багшаар ажиллахад эсвэл гэр бүлийн үдэшт тохиолдоно. Сүмийн шинэ гишүүдийн хувьд багшийн үүрэг тодорхой зүйл биш байж болох юм. Тэр ч байтугай олон удаа багшилж байсан хүмүүс, хүмүүсийн амьдралд хэрхэн үр ашигтайгаар сайн нөлөө үзүүлэх вэ гэж толгойгоо гашилгадаг билээ.

Заах үүргээ биелүүлэхэд тусалж болох зарим энгийн санааг доор өгөв:

  1. Залбирал бол заах чухал арга хэрэгсэл мөн. Хичээлд бэлтгэх үе шат болгоноо Сүнсний удирдамжийг эрэлхийлсэн даруухан залбирлаар эхэлж бай. Багш нарт өгсөн Их Эзэний дараах амлалтад найдвар тавь: “Сүнс итгэлийн залбирлаар та нар өгөгдөх болно” (С ба Г 42:14).

  2. Гарын авлагын хичээл бүрд нэг хичээл заахаас илүү материал байгаа. Хичээлийг уншиж, ангийн чинь хувьд хамгийн тохиромжтой гэж үзсэн нэг буюу хоёр чухал зарчмыг залбирч сонгож ав.

  3. Хичээлтэйгээ холбоотой судруудыг залбирч судлаад жишээ, зарчмуудыг сонгож ав. Бурханы үг “хүмүүсийн оюун ухаанд … юунаас ч илүү хүчтэйгээр нөлөөлж” (Aлма 31:5) чадна.

  4. Үр ашигтай багш байхын тулд хичээлийнхээ талаар юм бүхнийг мэддэг байх шаардлагагүй гэдгийг анхаар. Туршлага, бодол санаагаа хуваалцах боломжийг ангийн гишүүдэд олгох энгийн асуултуудыг төлөвлө. Энэ бол хичээлийн тань хамгийн үр нөлөө бүхий, санаанд хоногшин үлдэх хэсэг болж чадна.

  5. Багш та бас суралцахаар дуудагдсанаа сана. Сайн мэдээг заах нь “Их Эзэний зарлиг болгосон арга замаар заасан үед Тэрээр таныг өсгөн хөгжүүлэх болно гэдгийг мэдсэний үндсэн дээр ойлголт, заах ур чадвараа дээшлүүлэхэд шаргуу хичээд зүтгэл гарган ажиллахыг танаас шаардана.”1

Заах өөр санаануудыг Teaching, No Greater Call-оос үзнэ үү.

Эшлэл

  1. Teaching, No Greater Call (1999), 182.