2010
Бурхан үнэхээр бидний Эцэг
2010 оны нэгдүгээр сар


Бид юунд итгэдэг вэ

Бурхан үнэхээр бидний Эцэг

Бурхан бол Тэнгэр дэх бидний Эцэг, бидний сүнсний Эцэг. Бурхан тэргүүтнийг Түүний хамт Есүс Христ, Ариун Сүнс бүрдүүлдэг. Тэдний үүрэг нь өөр өөр ч зорилго нь нэг юм. Энэхүү үнэн нь бусад олон үнэний хамт Есүс Христ болон Түүний Төлөөлөгчдийн үхлийн дараа Урвалт хэмээн нэрлэгддэг үед алга болсон ажээ.

Их Эзэн эдгээр алга болсон үнэнүүдийг 1820 оны хавар 14 настай хөвгүүн Иосеф Смит Нью-Йоркийн Манчестер хот дахь гэрийнхээ ойролцоох ойн цоорхойд, аль сүмд нэгдэхийг мэдэхээр залбирсан өдрөөс эхлэн сэргээж эхэлсэн юм. Тэрээр залбирлынхаа хариуд Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг харсан билээ. Бошиглогч Иосеф Смит энэ үзэгдлийн тухай хожим нь бичихдээ: “Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан, мөн нөгөөх уруугаа зааж хэлэв Энэ бол миний хайртай Хүү. Түүнийг сонс!” (Иосеф Смит—Түүх 1:17)

1832 оны 2-р сарын 16-нд Бошиглогч, Сидней Ригдон хоёр нэг илчлэлт хүлээн авчээ. Тэд энэ илчлэлтийг танилцуулахдаа Есүс Христ, Бурхан Эцэг хоёрын талаар гэрчилсэн нь: “Мөн эдүгээ түүний [Есүс Христийн] талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар өгөх бидний сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө! “Учир нь бид түүнийг бүр Бурханы баруун гар талд харсан; мөн тэр бол Эцэгийн Төрсөн Ганц Хүү мөн хэмээн гэрчлэх дуу хоолойг бид сонссон бөлгөө— (С ба Г 76:22-23).

Бурхан Эцэгийн тухай гэрчилдэг сургаалууд:

  1. Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн юм (Moсе 2:26-г үз).

  2. Бурхан Дээд Бүтээгч бөгөөд “бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг” (Aлма 30:44).

  3. Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бидний сүнсний эцэг (Еврей 12:9-ийг үз).1

  4. Бурхан эцэг мэдрэгдэх мах, ясан биетэй (С ба Г 130:22-ыг үз).

  5. Бидний Тэнгэрлэг Эцэг авралын төлөвлөгөөг бидэнд өгсөн билээ (Aлма 34:9-ийг үз).

Бид Тэнгэрлэг Эцэгээ мэдэж болох арга замууд:

  1. Судруудыг судал (2 Нифай 32:3-ыг үз).

  2. Есүс Христийг таньж мэд (Иoхан 14:9-ийг үз).

  3. Бурханы зарлигуудыг болон бошиглогчдыг дуулгавартай дага (Иoхан 14:21; С ба Г 1:38-ыг үз).

  4. Есүс Христийн нэрээр Бурханд хандан итгэлтэйгээр залбир (Иaков 1:5; 3 Нифай 18:20-ийг үз).

Эшлэл

  1. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 39-ийг үз.

“Сүр жавхлан хийгээд сүр хүчиндээ хөдлөн яваа Бурханы” гэрч болсон од гарагуудын замналыг харж болох тэнгэр өөд ширтэн харах цаг гарга (С ба Г 88:41-47-г үз).

Зүүн талд: од гарагийн гэрэл зургийг НАСА/JPL-гийн зөвшөөрлөөр нийтлэв. Одод © NASA, STScI гэрэл чимэглэлийг Роберт Т.Баррет, гэрэл чимэглэлийг Вей-Хсинг Вонг, баруун талд: амьтадын зурсан зургийг Стэнли Галли, Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдийн хамт зураг чимэглэлийг Пoл Манн, Анхны үзэгдэл Дел Парсон, гэр бүлийн гэрэл зураг чимэглэлийг Велдон С.Андерсен, эрэгтэй хүний гэрэл зураг чимэглэлийг Велдон С.Андерсен, Ерөнхийлөгч Монсонгийн гэрэл зургийг Грэйг Диамонд, эмэгтэй хүний гэрэл зургийн чимэглэлийг Рүт Сипас