Ариун сүмийн гэрэл гэгээтэй газар
Кардстон Альбертын Ариун сүм
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838-1918) 1913 оны 7-р сарын 27-нд Канадын Кардстон Альбертын Ариун сүм барих газрыг онцгойлон адисалжээ. Энэ газрыг анх 1887 онд эл сууринг үндэслэсэн Чарльз Ора Кард Гэгээнтнүүдийг анх цагаачилж ирэхэд Сүмд өгсөн ажээ. Дараа нь 1915 оны 9-р сарын 19-нд Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ахлагч Давид O.МкКей (1873-1970) суурийн чулууг нь тавьсан гэдэг. Ерөнхийлөгч Хебер Ж.Грант (1856-1945) 1923 оны 8-р сарын 26-нд барилгыг онцгойлон адислав.
Ариун сүмийг Британий Колумбын Нелсонгийн ойролцоох чулуу бэлтгэх газраас авчирсан цагаан боржингоор барьжээ. Сүнсний болон харагдах байдлын аль алиных нь хувьд Бурханы бат бөх хамгаалалтын цайз болсон Альбертын Кардстон Ариун сүм Кардстоноос Канадын хээр талыг бүх талаас нь харж болох өндөрлөг газарт байрладаг.