2010
Хонг Конг
2010 оны нэгдүгээр сар


Сүмийн түүх дэлхий дахинаа

Хонг Конг

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ахлагч асан Давид O.МкКей (1873-1970) 1921 оны 1-р сарын 9-нд Хятадыг сайн мэдээгээр номлохын тулд Бээжинд онцгойлон адисалжээ. Гэвч номлолын ажил Хонг Конг хотоор хязгаарлагдаж байв. 1949 онд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Маттью Каули (1897-1953) хотын хамгийн өндөр цэг болох —Викторын оргил дээрээс залбирч, номлолыг нээжээ.

1965 онд хятад хэлээрх Мормоны Номын орчуулга, 1974 онд Сургаал ба Гэрээний орчуулгыг тус тус дууссан байна. Хятадын Хонг Конгийн Ариун сүм нь дэлхийн анхны олон зориулалтаар ашиглахаар баригдсан ариун сүм юм. Барилга дотор ариун ёслолын танхим, номлолын оффисууд, ариун сүмийн ерөнхийлөгчийн гэр байдаг.

1997 онд Хонг Конг Британийн эзэмшлээс Хятадын эзэмшилд шилжихэд Хонг Конгийн Номлол Хятадын Хонг Конгийн Номлол болов.

Тоогоор

Хонг Конг дахь гишүүд

22,939

Номлол

1

Гадас

4

Дүүрэг

1

Тойрог, салбар

32

Ариун сүм

1

Төлөөлөгч, Ахлагч Маттью Каули 1949 онд Хонг Конгийн Номлолыг нээжээ.

Хятадын Хонг Конгийн Ариун сүм