2010
Сүмийн эргэн тойронд
2010 оны нэгдүгээр сар


Сүмийн эргэн тойронд

Африкийн Гэгээнтнүүд үйлчлэлийн өдөрт дайчлагдав

Хүрз барьж, тэрэг түрсэн, шар хантаазтай Сүмийн гишүүд 2009 оны наймдугаар сарын 22-нд Африкийн 30 гаруй орны Бүх Африкийн гуравдугаар үйлчлэлийн төсөлд оролцлоо.

Зааны Ясан Эргийн нэгэн хотод тэд зам засчээ. Либерийн нэг хотод хуучин байшингуудыг зассан байна. Сиерра Леонд ус дамжуулах суваг цэвэрлэв. Нигерид засгийн газрын нэг барилгын эргэн тойронд ургасан зэрлэг ургамлыг түүж цэвэрлэсэн байна. Ганад нэгэн худалдааны төвийг шүүрдэж, овоолсон хур хогийг зайлуулжээ. Кени, Өмнөд Африк, Камерун болон бусад оронд гишүүд шоронгийн өрөөнүүд, бие засах газруудыг сойздон угааж, мод тарин, зам засч, өнчин хүүхдийн асрах газруудад ажиллажээ. Тэд зочид буудал болон орон байруудыг цэвэрлэж, зэрлэг зулгаан, замын тэмдгүүдийг буджээ.

Зүүн Өмнөд Африкийн бүсийн олон нийттэй харилцах албаны захирал Ахлагч Эрик Жаксон, “хэрэв хангалттай олон хүн ирэх юм бол бидэнд чадахгүй зүйл гэж огт байхгүй юм байна гэдгийг гишүүд нотлон харууллаа” гэж хэлжээ.

Гишүүдийн ажиллаж байгаа газарт сэтгүүлчид ирж, сурвалжлага, тэмдэглэл хийж байв.

Сүмийн гишүүдээс гадна олон хүн уг төсөлд оролцсон байна. Сүм орон нутгийн үйлчлэлийн бүлгүүд бусад шашнууд болон засгийн газрын агентлагууд багаж хэрэгслээр хангаж, бүр өөрсдөө ч төсөлд нэгдэн ажиллажээ.

“Бид Христийн сайн үйлсийг дуурайж, Их Эзэнийг алдаршуулдаг учраас үйлчлэл үзүүлж байгааг сонссоны дараа олон хүн бидэнтэй нэгдэх хүслээ илэрхийлж байлаа” хэмээн Бүсийн Дал, Баруун Африкийн бүсийн олон нийттэй харилцах албаны захирал, Ахлагч Адесина Олуканни ярилаа.

Этиопийн залуучуудын анхдугаар чуулган

2009 оны долдугаар сард 160 гаруй залуу болон залуу насанд хүрэгчид Этиопид болсон залуучуудын анхдугаар чуулганы үер нөхөрлөл, сургалт, бүжиг, гэрчлэлийн өдрийг зохион байгуулж, цугларсан ажээ.

Дөрвөн салбар нь дүүрэг болж зохион байгуулагдаагүй ч олон гишүүн Этиопид өөр олон салбар болон Сүмийн гишүүд байдаг гэдгийг мэдэж байсан. Чуулганы нэг зорилго нь залуучууд үе тэнгийхэний хувьд бие биеэ сүнслэг байдлын хувьд өргөх боломжийг олгох явдал байв.

Аваса салбарын анхны номлогч болохоор, номлолын өргөдлөө гаргасан 23 настай Вондвоссен Амануэл “Хамтдаа цуглаж, ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулах нь бидэнд урам хайрладаг юм. Манай салбар жижигхэн л дээ. Гэсэн ч яг л нэг гэр бүл шиг санагддаг” гэж хэлжээ.

Оролцогчид ЗС бөгжийг бахархалтайгаар зүүж, чуулганы сэдэв болох “Тууштай бөгөөд бат бөх” гэсэн үгс бүхий богино ханцуйтай цамц өмссөн байлаа.

Номлогчид, салбарын ерөнхийлөгчид болон Hope Arising (Найдвар Төрөхүй ) энэрлийн байгууллагын хоёр сарын хамтын хүч чармайлтаар алслагдсан дөрвөн салбарын гишүүд--анхдагчуудыг Этиопийн Аддис Абеба дахь ариун ёслолын нэгдсэн байранд авчирчээ.

Тэд таван цагийн турш явж ирсэн бөгөөд тэдний ихэнх нь гишүүн бус хүмүүс болон сонирхогчид байлаа. Хоёр хүн дараагийн долоо хоногуудад баптисм хүртжээ.

“[Залуучууд] өөрсөдтэй нь адилхан итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, зовлон бэрхшээл, санаа тавих зүйлтэй хүмүүс байдгийг мэдсэнээр итгэл нь улам нэмэгддэг. Тэд ганцаараа биш гэдгээ мэдэх нь тэдний хүч чадлыг нэмэгдүүлдэг” хэмээн чуулганыг зохион байгуулахад тусалсан бүрэн цагийн гэр бүлийн ахмад номлогч Ахлагч Брад Вилкес ярьжээ.

Румын Залуу эмэгтэйчүүд анхныхаа аяллыг хийв

Румыны Бухарест дүүргийн таван залуу эмэгтэй, удирдагчид болон гишүүн бус нэг найзынхаа хамт 2009 оны 8-р сарын 24-26-ны хооронд Румынд болсон Сүмийн Залуу эмэгтэйчүүдийн анхны аялалд оролцов. Дүүргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч Дина Кохокару, гэр бүлийн ахмад номлогч Ахлагч Дон Ван Нои болон Эди Ван Нои эгч нарын туслалцаатайгаар аяллыг удирдан явуулжээ.

Охид удирдагчидтайгаа өглөө, оройны онцгой цугларалтанд оролцож, өдөр бүр хамтдаа судраас судалж байлаа. Ахлагч Дон Ван Нои болон Эди Ван Нои эгч хоёр ариун журам болон сүм дээр хэрхэн үр дүнтэй ярих тухай сургалт явуулсан байна. Мөн залуу эмэгтэйчүүд ариун журмыг сахихын хамт даруу, сайхан хувцаслах талаар суралцжээ.

Залуу эмэгтэйчүүдийн нэг Алина Матээцу, ариун журамт залуу эмэгтэй байхад юу хэрэгтэй юм бол гэж гайхдаг байсан бөгөөд харин ариун журам сэдэвт сургалтаар дамжуулан тэрээр Бурхан түүнийг ямар хүн болоосой гэж хүсэн хүлээдэг шиг, тийм арван хуруу тэгш эмэгтэй болж чадна гэдгээ мэдэрсэн тухайгаа ярьлаа.

Зүүн өмнөд Европын Румын улсад 17 салбар, 2,736 гишүүн байдаг юм байна.

Өмнөд Африк дахь гишүүд өнчин хүүхдүүдэд зориулан урсгал усгүй газар цэцэрлэг байгуулсан байна.

Гэрэл зургийг Кэй Жаксон

Нигерийн гишүүд төрийн ажилтнуудтай хамтран замын хажуугийн хогийг цэвэрлэв.

Гэрэл зургийг Сола Айдову